Нөсөө толбо бүдгэрүүлэх эртний Хятад арга

Хятадын ардын уламжлалт энэхүү маск нь нүүрний арьсанд тэжээл өгч, арьсны өнгийг сэргээхээс гадна нөсөө толбыг илт бүдгэрүүлдэг.

Орц:

  • 1 цайны халбага шингэн зөгийн бал
  • 1 цайны халбага цардуул /крахмал/
  • 1 цайны халбага давс

Хэрхэн бэлтгэх вэ?

Зөгийн бал болон цардуулаа сайтар холино.

Нэгэн жигд болсон зуурмаг дээр нунтагласан далайн давс /йоджуулсан давж байж болно/ нэмээд, сайтар хутгана.

Хэрэв та хуурай, мөн хэт эмзэг арьстай бол маскан дээрээ 1 цайны халбага сүү нэмээрэй.

Маскаа нүүрэндээ маш нимгэнээр хэд хэд давхарлаж түрхэнэ. Бэлтгэсэн маскаа нэг удаад бүрэн хэрэглэнэ.

25 минут болсны дараа нүүрээ бүлээн усаар угаагаарай.

Тус маскийг өнжөөд нэг удаа, 20 хоногийн турш /10 удаа/ хэрэглэснээр нэг курс болно.

20 хоногийн дараа та чанга, толигор, мөн гэрэлтсэн арьстай болсон байхыг анзаараарай!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!