Сар шинээр суугаа өвөөгөө босгох санаатай энэ аргыг хэрэглээд үзсэн үнэхээр үр дүнгээ өгсөн шүү. Өвөө минь одоо хөлийнхөө өвдөлтийг мартаад, нэг их биш ч, ядаж л ойрхон зуур алхаж байгаа!

Олон хүн үе мөч болон холбогч эдийн үрэвслээс болж үргэлж зовууртай байдаг. Ялангуяа холбогч эд үрэвсэх юм бол хөл, хүзүү гээд биеийн олон хэсэгт сөргөөр нөлөөлдөг. Ийм зовууртай хүмүүс уламжлалт эмчилгээ өвдөлт намдааж чадахгүйг сайн мэддэг учир тэд өөр аргыг хайдаг. Юуны өмнө холбогч эдийн үрэвсэлтэй хүмүүс өөрсдийн амьдралын хэв маяг болон хоол хүнсээ шинэчлэх, эрүүлжүүлэх хэрэгтэй.

Харин өнөөдөр бид үе мөч, холбогч эдийн үрэвслийг намдаах хамгийн үр дүнтэй уламжлалт аргыг уншигч танд зааж өгөх болно. Энэхүү эмчилгээний гол орц нь алимны цуу юм шүү.  Алимны цуу ашиглах хамгийн энгийн арга бол үүнийг ашиглан жин тавих юм. Жин тавьснаар үе мөчний өвчин маш хурдан хугацаанд намдах болно.

Өөр нэг арга нь шингэрүүлсэн алимны цууг 1,500 мл усанд найруулж гар эсвэл хөлөө дүрэх юм. Хэрэв таны хүзүү өвдөж байгаа бол жижиг хэмжээний алчуурыг уг уусмалдаа норгоод хүзүүндээ тавих боломжтой. Мөн та алимны цууг олив эсвэл наргил модны самарны тостой холин хэрэглэж болно. Уг уусмалыг бэлдэхдээ 2:1 гэсэн харьцааг баримтлаарай.

Түүнчлэн алимны цууг үе мөчний өвчнөөс сэргийлэхэд ашиглаж болдог. Үүний тулд 1-3 хоолны халбага алимны цууг 250 мл ус эсвэл жимсний шүүстэй холих хэрэгтэй. Ингээд гаргаж авсан бэлдмэлээ даавуу эсвэл алчууранд шингээн өвдөж байгаа хэсэгтээ байрлуулаарай. Харин ууж хэрэглэе гэвэл алимны цууг интоорын жүүстэй хольж уувал хамгийн үр дүнтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!