Стресээс болж үүсдэг арьсны өвчлөлүүд

Бид хэт их стресстэж ядарснаас үүдэж, арьсанд олон янзын хүсээгүй өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Үүнийг нь бид өөр олон шалтгаантай холбон ойлгодог. Иймд таны арьсанд дараах шинжүүд илэрвэл, үүнийг стрессээс үүдэлтэйг мэдэж авах болно.

1. Үрчлээс

Үрчлээс нь мэдээж насжилтаас үүдэлтэй хэдий ч сүүлийн үед хүмүүс 30 нас гараад л үрчлээснээсээ зовох болсон. Ялангуяа дух орчмын хунирсан үрчлээс нь таныг маш их стресстэй амьдардаг болохыг илтгэж байна.

2.Нүдний уутанцар

Нүдэнд үүссэн уутанцар нь олон хоног дутуу нойртой явах, хэт их стресстэж бухимдах, бөөрний өвчлөлийн үед түгээмэл үүсдэг. Иймд та сайтар унтаж амран, унтахаас хоёр цагийн өмнө шингэн зүйл битгий уугаарай.

3. Батга

Стресс болон гормоны өөрчлөлтийн улмаас нүүрэн дээр батга гардаг. Энэ үед ялангуяа эрүү, хацар, хамрын орчим загатнасан тууралт гардаг юм. Иймд та эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай. Хамгийн чухал нь сайн унтаж амрах, стрессээс ангид байхыг хичээгээрэй.

4. Арьс загатнах, шарх удаан эдгэрэх

Энэ нь хэт их ядарснаас үүдэж, таны биеийн эсэргүүцэл суларсантай холбоотой. Шарх эдгэрэхдээ удаа бас сорвижиж эдгэрэх, арьс загатнах зэрэг нь мөн арьсны хэт хуурайшил, с амин дэм дутагдсанаас болдог.

5. Нарны туяанд мэдрэгших

Хэт их стресс ядаргаа нь таныг нарны хурц туяанд хэт мэдрэг болгодог. Иймд та гадагшаа гарах бүртээ нарны тос түрхэж, жимс болон витамин с амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!