Дуучин A Cool реппер Gee-д хандан ингэж хэлжээ
Дуучин A Cool реппер Gee-г өнөөдөр тулаанд дуудлаа. Учир нь реппер Gee өөрийнхөө шинэ уран бүтээл болох “Haha” дуун дээр A Cool-ийг шүүмжилсэн өнгө аяс бүхий үг хэллэг хэрэглэсэн байх бөгөөд үүнд унтууцсан A Cool өөрийн цахим хуудсаараа дамжуулан түүнийг эр хүн шиг тулалдахыг санал болгосон байна.
Тус дуун дээр түүний тухай “Оюутнууд нь мөнгөөр онгоц тосох үйлчилгээтэй, одоо үеийн залуус энэ бүх зүйлийн гэрч нь билээ. Нэг хүний тухай ярья @Cool, A Copy дуугаа цацна ээ хүүр, Их засагтаа л од нь байх мэдэв үү” хэмээн шүлэглэсэн байх бөгөөд тэрээр “Чи надад тийм л дургүй юм бол ринген дээр уураа гарга. Би гайхаж байна.
Манай Багануурынхан амаараа худлаа ярьдаггүй юм. Сайхан эр хүн шиг үзвэл үзчихдэг тийм л орчинд би өссөн. Чи тэр Толгойтдоо яаж өссөнийг би мэдэхгүй. Үнэхээр үнэнээ ярих гээд байгаа юм бол тулааны талбар дээр чамтай сайхан ярья. Багтраад байгаа уураа гарга. Зүгээр байхад доромжилж байгаа хүн бол чи шүү” хэмээсэн байна.
Одоогоор түүний энэхүү саналд реппер Gee ямар нэгэн хариу өгөөгүй байгаа бөгөөд тун удахгүй тэдний тулааныг фэйсбүүкээр үзэж ч мэдэх юм.
Бичлэгийг ЭНД дарж үзээрэй