Гэдэс, хэвлий хэсгээр 6 хоногт 6 см нарийсах боломжтой!

Гоолиг бэлхүүстэй болохыг хүсч байна уу? Тэгвэл дараах зөвлөгөөг дагаарай.

1. Аль болох давснаас татгалз. Хоол хүнсэндээ давс хэрэглэхгүй байснаар таны бие организм хэвлий хэсгээрээ нарийсч эхлэхийг та анзаарна. Давс нь бие организм дахь шингэнийг барьж, бодисын солилцоог удаашруулаг. Тиймээс давсны оронд хоолоо ашиг тустай амтлагчаар амтлахыг зөвлөж байна. Ялангуяа нимбэгээр орлуулах нь эрүүл мэндэд тустай.

Давсны хэрэглээгээ танаснаар таны хоолны дуршил ч буурах болно.

2. Нүүрсустөрөгчийн хэрэглээгээ тана. Нүүрустөрөгчийн хэрэглээгээ танах нь тийм ч хэцүү биш. Аль болох жимс ногоо, уураг ихтэй хүнс хэрэглээрэй. 6 хоногийн дараа л та үр дүнг нь мэдэрнэ. Өндөг, зөөхий, самар, өөхгүй хар мах, загас, ногоо, гурвалжин будаа. Хамгийн гол нь төмс, гоймон, талхнаас татгалзах хэрэгтэй.

3. “Зөв” жимс ид. 6 хоногийн турш аль болох жимс идээрэй. Ханборгоцой, киви, лийр, ялангуяа грейпфрут илүүдэл жин хасахад тустай. Гадил, үзэм жимснээс татгалзах нь зөв. Бэлхүүсээрээ багадаа 1-2 см хасах болно.

4. Халуун ногооноос татгалз. Халуун ногоо нь ходоодны хүчлийн ялгарлыг нэмэгдүүлж, хоолны дуршлыг өдөөж өгдөг. Тиймээс хоолны дэглэмийн үед халуун ногоо, амтлагчаас татгалзах нь зүйтэй.

5. Даршилсан хүнснээс татгалз. Илчлэг ихтэй согтууруулах ундаа, элсэн чихрийн хэрэглээгээ хязгаарла. Даршилсан ногоо зэрэг нь хэвлий болон хэвлийн хоёр талаар өөхөн давхарга үүсгэдэг.

6 хоног дээрх зөвлөгөөнүүдийг дагахад та хэвлий хэсгээрээ мэдэгдэхүйц нарийсах болно. Хамгийн гол нь эрүүл мэндэд элдэв сөрөг нөлөөгүй!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!