Хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх ёстой 5 хүнсний бүтээгдэхүүн: Нэмэлтээр витамин уух ч шаардлагагүй!

Эрүүл, өвчингүй амьдрахад та заавал өдөрт нэмэлтээр амин дэм уух хэрэгтэй гэж үү? Харин та дараах хүнсний бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэж хэвшвэл зайлшгүй нэмэлт амин дэм уух шаардлагагүй. Дараах хүнсэнд уураг, амин дэм гээд биед шаардлагатай бүхий л зүйл багтсан юм.

1.Өндөг

Та мах идэхгүй байсан ч, өндөг идээд байхад уургаа нөхөөдбайж чадна. Ялангуяа чанасан өндөг нь маш их уураг, амин дэмээ хадгалж чаддаг. Өглөөний цайндаа чанасан өндөг идвэл, өег бас таныг эрч хүчээр тэтгэнэ. Мөн төрөл бүрийн амттай хоол хийгээд идсэн ч болох шүү дээ.

2. Цэвэршүүлээгүй оливийн тос

Оливийн тос нь дотроо хоёр төрөл байдаг. Ялангуяа экстра виржин оливийн тос нь эрүүл мэндэд илүү сайн байдаг. Та үүгээр бүхий л төрлийн салад, зууш бэлтгэж болохоос гадна, хоолоо хуурсан ч болно.

3. Брокколли

Ялангуяа бяцхан хүүхдүүдийн өсөлт хөгжилтөнд тус ногоон ургамал нь маш сайн нөлөөг үзүүлдэг. Гэвч тус хүнсний ногоог хагас боловсруулж идсэнээр шим тэжээл нь үлддэг. Хоол болон салатандаа хагас болгож хэрэглэвэл зохимжтой. Маг бага насны хүүхдийг багаас нь тус ногоог идүүлж хэвшээрэй.

4. Зулзага лууван

Яагаад заавал зулзаган гэж? Жижиг зулзаган лууванд илүү их хэмжээний шимт бодис агуулагддаг. Мөн витамин А-гаар баялаг учраас нүдний хараа болон хүүхдийн өсөлт хөгжилтөнд сайн үйлчилгээтэй. Бүхий лтөрлийн хоол, салатанд гайхалтай сайхан амтыг оруулдаг.

5. Нимбэг

Нимбэг нь маш их витамин с-г өөртөө агуулдаг. Мөн их хэмжээгээр хүнсэндээ хэрэглэсэн ч жин нэмэхгүй. Ялангуяа цай болон салад бэлтгэн идэхэд илүү тохиромжтой. Гэвч сахарын өвчтэй хүмүүс болон харшилтэй хүмүүс хэрэглэхдээ болгоомжлох нь зөв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!