Энэтхэг хүмүүсийн эрүүл энх, урт насалдаг нууц: Маш эртнээс уламжлагдан ирсэн аргууд гэдэг шүү!

Энэтхэг хүмүүс дэлхийн хамгийн хүн ам ихтэй, дээр нь эрүүл урт удаан насалдгаараа алдартай. Иймд та ч гэсэн дараах аргуудаас авах гээхийн ухаанаар хандаж, тэдний туршлагаас хуваалцаарай.

1. Өдөр бүр 10 цагт унтаж өглөө ургах нарнаас урьтаж сэрээрэй.

2. Оливийн тос нь хөгшрөлтийг удаашруулдаг. Тиймээс бие болон нүүрэндээ оливийн тосоор иллэг хийж байгаарай.

3. Хүнсний ногоог битгий согтууруулах төрлийн ундаатай хольж байгаарай. Ингэснээр ногооны шим тэжээл үгүй болдог.

4. Хоол хүнсэндээ турмерик хэрэглэж байгаарай. Энэ нэг төрлийн ургамлын гаралтай халуун чанарын амтлагч бөгөөд биеэс хорт бодисыг эрчимтэй гадагшлуулж, жин хасахад тусалдаг.

5. Унтаж амрахдаа толгойгоо хойд зүгт, хөлөө өмнө зүгт харуулан унтаарай. Ингэснээр та илүү тухтай, амар амгалан унтаж чадна.

6. Нүүр болон биедээ кокосын тос түрхвэл, арьс илүү удаан чийглэг байдлаа хадгалдаг.

7. Хэвлийгээрээ хэрхэн амьсгалахыг сураарай. Үүнийг ихэвчлэн йога, бясалгал зэргээс сурах боломжтой.

8. Хэлний өнгөрийг заавал хусаж цэвэрлэж байгаарай. Учир нь олон тооны бактер, нян үүсгэгч хэлэнд наалдаж үлдсэн байдаг.

9. Цагаан гаа болон бусад байгалийн амтлагчийг хэрэглэж хэвшвэл таны ходоод гэдэсний бүхий л асуудал шийдэгдэнэ.

10. Хоолондоо аль болох давс бага хийж байгаарай. Ингэвэл та илүүдэл жингүй, элдэв өвчингүй байж чадна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!