Толгой өвдөхөд хар багаасаа эм нэхлээ гээд ээж маань эм өгдөггүй байлаа. Эмгүйгээр хэрхэн толгойн өвдөлтөө намдаах вэ гэж хайсаар энэ аргыг олсон юм. Одоо миний толгой өвдөлгүй хэчнээн удаж байгааг ч мартаж!

Ээж толгой өвдөөд байна эм өгөөч гэхээр ээж дандаа утас их ширтэхээр тэгж байгаа юм, өдий багаасаа эм уух нь уу? гээд л огт халгаахгүй. Эм уух аргагүй болсон болохоор толгойн өвдөлт намдаах аргуудыг хайж эхэлсэн юм. Мэдээж маш олон арга байсан. Харин тэдэн дундаас хамгийн нөлөөтэй байсан аргыг та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдсэн юм.

Толгой лугшиж, яг заадсаараа хуваагдах гэж байгаа мэт өвддөг үү? Заримдаа арай хөнгөн өвдөх боловч, тайван суух боломжийг огт олгодоггүй. Ямартай ч толгойн эмийг тогтмол уух нь сөрөг үр дүнд хүргэж, сүүлдээ өнөөх эмнүүд ч үйлчлэхээ больно. Тиймээс байгалийн аргаар эмчлэх нь хамгийн зөв юм.

Мигрень буюу толгойн өвдөлтийн шинж тэмдгүүд:

  • Хүзүү хөших
  • Амархан цухалдах
  • Өтгөн хатах
  • Эвшээх
  • Сэтгэл гутралд орох
  • Байнгын өлсөх мэдрэмж төрөх

Мөн мигрень нь нойр болон шим тэжээлийн дутагдал, стресс, согтууруулах ундааны хэрэглээ, шингэн алдалт, хоол тэжээлийн нэмэлт тэжээлийн хэрэглээ зэрэг зүйлсээс шалтгаалан үүсдэг юм.

Ингээд хамтдаа толгойн өвдөлт намдаах аргатай танилцъя.

Үүнд маш энгийн 3 орц орно.

  • Нимбэгний шүүс
  • 2 халбага сайн чанарын далайн давс
  • 1 аяга ус

Бүх орцуудаа сайтар холино. Ингээд таны бэлдмэл бэлэн болох юм. Танд амт нь таалагдахгүй байж магад гэхдээ үр дүнгээ маш хурдан өгөх юм шүү!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!