Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн гаргадаг 5 алдаа: Та арай тэдний нэг юм биш биз?

Таны хүүхэд хэдийгээр жаахан хүүхэд байхаа больж, биеэ даасан хэдий ч, чухам энэ үед л таны анхаарал хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болдог. Учир нь тэд энэ үед хүүхэд наснаас том хүн рүү шилжиж байгаа маш мэдрэг, хүнд үеүдийн нэг билээ. Харин та хүүхдээ өнөөг хэр нь бүрэн ойлгодоггүй юм биш биз?

1. Хүүхэдтэйгээ ярилцдаггүй

Ямар ч завгүй, боломжгүй байсан таны хамгийн эхэнд хийх ёстой зүйлсийн нэг бол хүүхэдтэйгээ ярилцаж, ойлголцох явдал гэдгийг санаарай. Түүнд яг одоо хэзээ хэзээнээс илүү таны тусламж, хэрэгтэй байгаа.Найзууд болон сургуулийн хүүхдүүдтэйгээ хэр таарамжтай байдгийг сайн асууж, ярилцаарай.

2. Тэднийг сонсдоггүй

Үргэлж л би ээж, эсвэл аав юм чинь ярих ёстой гэсэн үг биш. Харин ч тэднийг анхааралтай сонсох нь таны зүгээс хийж буй хамгийн чухал зүйлсийн нэг байж болох юм. Тиймээс хүүхдээ сонсож, та ч гэсэн өмнө нь түүний насан дээр байснаа санаарай.

3. Анхаарал тавихгүй

Тэдний сэтгэл санаа, хичээл, эрүүл мэндийн асуудал гэхчлэн тэдэнд таны юу хэрэгтэй байгааг мэдэрч, сайн зөвлөгч нь байгаарай. Мөн алт болох тэдэнд тавих анхаарлаа сулруулахгүй байх нь сэтгэл хөдлөлөө хянах, удирдаж сурахад нь тусална.

4. Хайр халамжаар дутаах

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхийн хувьд тэдэнтэй ярилцаж, сонсож, хэзээ ч хайр халамжаар дутаалгүй байх явдал чухал. Ингэснээр тэд хэцүү үеээ ямар нэгэн төвөггүй даваад гарчихна.

5. Түүнд сонголтыг тулгах

Чи хичээлээ эсвэл найзуудыгаа эсвэл бүр ээж аавын сайн хүүхэд байх аль нэгийг нь сонго гэхчлэн иймэрхүү сонголтыг хэзээ ч бүү тулгаарай.Харин түүний оронд эдгээрийн тэнцвэрийг хэрхэн хадгалах, аль альнийг нь яаж амжуулахад туслаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!