Таны таталдсан, хуурай арьсыг шоколад аварна гэвэл итгэх үү? Дэлхийн одууд энэ аргаар гоо сайхнаа хадгалдаг!

Хүний арьс нь тослог, хуурай, холимог гэсэн гурван төрөлд хуваагддаг. Эдгээрээс хамгийн төвөгтэй арьсны төрөл бол хуурай арьс юм. Амархан холцруутаж, түлэгдэж бас үрчлээтэнэ. Энэ бүх асуудлаас цаг ямагт сэргийлж байхгүй бол арьс тань тун богино хугацаанд гэмтэж, цаашдаа засал авахгүй ч болж мэдэх юм. Тиймээс арьсаа ямагт чийгшүүлж байх нь хуурай арьстай хүмүүсийн нэн тэргүүний үүрэг билээ.

Тэгвэл шоколадны тухайд та ямар бодолтой байна? Би таах гээд үзье. Чихэртэй амттай юм чинь арьсыг харин ч гэмтээж, харшлуулах юм биш үү? гэж бодож сууна уу. Үнэндээ тийм. Гэхдээ энэ нь шоколаднаас бусад амттанд хамааралтай юм. Бидний танд танилцуулахаар бэлтгэсэн шоколадтай арьс арчилгааны аргыг дэлхий нийтээр алдартай олны танил бүсгүйчүүд хэрэглэж, өөрсдийн гоо үзэсгэлэнгээ тодотгодог гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Ингээд хамтдаа шоколадтай маск бэлтгэх аргыг мэдэж авцгаая.

Орц:

  • Цэвэр хар шоколад – нэг халбага (хэрэв олдохгүй бол хоёр халбага нунтаг какао байж болно)
  • Зөгийн бал – нэг халбага
  • Овъёос – хоёр халбага
  • Крем – 3 халбага (heavy cream)

Хийх арга:

 

Эхлээд овъёосоо маш сайн нүдэж, нухах хэрэгтэй. Дараа нь үүн дээрээ үлдсэн бүх орцоо нэмж сайтар хутгаад, маск бэлтгээрэй. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа маскаа түрхэж, 15 минутын дараа бүлээн усаар угаана.

Энэхүү маскыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэснээр, таны арьсны pH баланс тэнцвэржиж, үргэлж чийглэг, гэрэлтсэн байх болно. Ахиж та арьс хуурайших вий хэмээн санаагаа чилээх хэрэггүй болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!