Биен дэх илүүдэл үсний ургалтыг хэрхэн удаашруулж зогсоох вэ?

Хавар болж байна охидоо. Удахгүй зун болно. Энэ үед бидний санааг чилээдэг бас нэгэн асуудал бол хөл гар, нүүрэн дээрх биеийн илүүдэл үснүүд байдаг шүү дээ. Авахгүй байяа гэвч, гоо үзэсгэлэнд даанч сөргөөр нөлөөлөх эдгээр үснүүдийг хэрхэн шийдэх аргыг зааж өгье!

1. Хамгийн түгээмэл, хурдан аргуудын нэг бол мэдээж татуургаар хусах юм. Гэвч ингэснээр илүүдэл үс түргэн ургах, арьсыг гэмтээж, харлуулах, үсний ширхэгийн бүдүүсгэх гэх мэт сөрөг тал ихтэй.

2. Хуулдаг вакс нь гэрийн нөхцөлд туршихад хялбар бөгөөд үсний ургалтыг ч мөн удаашруулдаг. Гэвч тус наалтаар эмзэг хэсгийн үсийг авахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй.

3. Лазерын тусламжтай шар үснээсээ салах нь харьцангуй цаг хугацааих шаардах бөгөөд таниас багагүй санхүүг шаардана. Зарим тохиолдолд үсний ургалт бүр мөсөн зогсдог бол, ихэнхи тохиолдолд хэсэг хугацааны дараа ахин ургадаг байна.

4. Үсийг угаар нь зулгаах машин нь сүүлийн үед ихээхэн дэлгэрээд байна. Энэ нь бусад аргыг бодоход удаан ургадаг бөгөөд үсний бүтцийг нарийсгаж ургуулдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!