Сайн, муу холестрол гэж юу вэ? Хооллолтынхоо тусламжтай үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Бид урьд өмнө маш олон удаа сайн болон муу холестролын тухай сонсож байсан. Гэхдээ яг юунаас болдог, үүнийг хэрхэн хэвийн болгох тухай нэг их дуулаагүй болов уу. Тэгвэл бид танд дараах мэдээллийг танилцуулъя.

Сайн болон муу холестрол гэж юу вэ?

Холестрол нь судасны хананд хуримтлагдсан өөх тос хэмээн энгийнээр ойлгож болно. Хэрэв энэ нь судасны хананд наалдсаар бөглөрвөл, цус харвалт, зүрх судасны өвчин зэргийн эрсдэлт хэмжээг ихэсгэж байдаг.

Гэвч бүх холестролыг муу хэмээн ойлгож болохгүй. Сайн холестрол цусны судаснаас өөх тосыг эд эс рүү зөөж, судсыг хатуурахаас хамгаалдаг.

Харин муу холестрол нь цусан дахь нийт өөх тосны хэмжээг нэмэгдүүлэн судасны хатууралд хүргэдэг.

Ямар хоол хүнс холестрины хэмжээг бууруулдаг вэ?

  • Овъёос, хивэг
  • Үр тариа
  • Буурцаг
  • Өндөг
  • Бүйлс
  • Ургамлын тос
  • Жимс жимсгэнэ

Муу холестролыг буулгахын тулд аль болох малын гаралтай өөх тостой хоол идэхгүй байх хэрэгтэй.

Мөн жингээ  барьж, илүүдэл жин үүсэхээс сэргийлээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!