Лаврын навчийг хоолонд хийхээс гадна ингэж ашиглаж болно!

Айл бүрийн гал тогоонд байдаг лаврын навч нь хоол амтлахаас гадна олон төрлийн ашиг тустай. Лаврын навч нь нарны эрчим хүчийг их хэмжээгээр шингээх дулаан уур амьсгалтай орчинд ургадаг. Магадгүй энэ нь түүний ид шидтэй байдгийн шалтгаан байж болох юм. Та олон төрлийн эмийг лаврын навчаар оруулан хэрэглэж болох аж.

Лаврын навч нь А, С, В витаминаар баялаг төдийгүй селен, манган, магни, фосфор, кали, кальци, зэс, бусад олон төрлийн эрдэс бодисыг өөртөө агуулдаг байна. Үүнээс гадна лаврын навч нь эслэг, органик хүчил, эфирийн тосоор баялаг гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

  • Чихрийн шижинг эмчилнэ

Та лаврын навчны тусламжтайгаар цусан дахь сахарын хэмжээг бууруулж болно. Гурван аяга буцалсан усанд 10 ширхэг лаврын навч хийж бэлтгэнэ. Үүнийгээ гурван цаг хадгалсны дараа хэрэглэж болох юм. Өдөрт 3 удаа хоолноос 30 минутын өмнө тал аягыг уугаарай. Хоёр долоо хоногийн турш энэхүү бэлдмэлийг уухад хангалттай бөгөөд энэ хугацаанд таны цусан дахь сахарын хэмжээ буурна.

  • Хоол боловсруулах системийг сайжруулна

Хоол боловсруулах систем муутай буюу идсэн хоол нь шингэдэггүй, үргэлж дотор нь муухайрч явдаг хүмүүс лаврын навчийг хэрэглээд үзээрэй. Та хоолондоо багахан лаврын навч хийн, амт оруулж идэж байгаарай. Ингэснээр таны хоол боловсруулах систем сайжирч, хоолыг амархан шингээх болно.

  • Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

Лаврын навч нь судасны ханыг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулах аж. Үүнээс гадна зүрхний үйл ажиллагааг дэмжиж, төрөл бүрийн зүрх судасны өвчнөөс сэргийлэх тустай. Та ердөө л бэлтгэж байгаа хоолоо багахан лаврын навчаар амталж идсэнээр, зүрхээ хамгаалж чадна.

  • Үе мөчний өвчнөөс сэргийлнэ

Голландын судлаачдын үзэж байгаагаар, лаврын навч нь үрэвслийн эсрэг шинж чанартай тул, үе мөчний өвчнийг эдгээж чадах аж. Хэрвээ таны үе мөчөөр өвддөг бол, лаврын навчны тосыг тухайн хэсэгтээ түрхэх хэрэгтэй. 15-20 минутын дараа гэхэд өвчин нь намдах болно.

  • Шээсний замын өвчинг эмчилнэ

Шээсний замын өвчнийг анагаах хялбар аргуудын нэг бол лаврын навчийг ашиглах юм. Та нэг стакан сүүнд 1 цайны халбага нухсан лаврын навч хийж, үүнээсээ өдөрт 1 халбагыг уугаарай. Хэдэн өдөр ингэж ууснаар, шээсний замын үрэвсэл эдгэрэх аж.

  • Бөөрний дутагдлыг эмчилнэ

Бөөрний дутагдлын үед кофе бутлагчид лаврын навчийг хийж бэлтгэнэ. Үүнээсээ 1 цайны халбагыг буцалсан 2 аяга усанд дээр хийж, ахин 10 минут буцалгах хэрэгтэй. Шүүсээ сэрүүн газар тавьж, 2 цагийн дараа ууна. Ингэхдээ та өдөрт 1 цайны халбагыг л уухад хангалттай юм.

  • Хайрст үлдийг эмчилнэ

Та хайрст үлдийг эмчлэхийн тулд 10 ширхэг лаврын навчийг, 500 мл усанд хийж буцалгаарай. Үүнийгээ 2 цаг сэрүүн газар байлгасны дараа, хоол идэхээс өмнө өдрийн гурваар, тал аягийг уух хэрэгтэй.

  • Батга нөсөө толбыг арилгана

Батга, нөсөө толбо арилгахыг хүсвэл 25 ширхэг лаврын навчийг хагас аяга усанд хийгээд буцалгаад 4 цаг хандлана. Уусмалаар өдөр болгон нүүрээ арчиарай.

  • Гайморотийг эмчилнэ

Хамрын дайвар хөндийн идээт үрэвсэл болох гайморитийг лаврын навчны тусламжтайгаар эмчилж болно. 10 ширхэг лаврын навчийг 1 литр усанд хийж, 5 минут буцалгаарай. Дараа нь үүндээ нүүрээ ойртуулж, хамраа утах хэрэгтэй. Ингэхдээ толгой дээгүүрээ алчуур тавихаа мартуузай. Өдөрт 2 удаа тус аргыг хэрэглэнэ.

  • Шүдний өвдөлтийг намдаана

Шүд тань өвдөөд зовоож байна уу? Тийм бол лаврын навчийг хэрэглээд үзээрэй. Кофе бутлагчид лаврын навч хийж бутлаад, үүнээсээ 2 халбагыг нэг стакан усанд хийх хэрэгтэй. Усаа буцалгаад, 5 минут хөргөнө. Үүгээрээ 15 минут тутамд амаа зайлж, өвдөлтөө намдаагаарай.

  • Хагийг арилгана

Хагийг арилгахын тулд лаврын навчны тосыг, жожоба тостой хольж хэрэглэнэ. Үүнийгээ хуйхандаа түрхэж, 40-60 минут байлгаарай. Мөн та өөрийн хэрэглэдэг шампуньдаа багахан лаврын навчны тос хийн үсээ угааж болно. Үүнээс гадна 10 ширхэг лаврын навчийг 1 литр усанд хийж буцалгаад, үүндээ үсээ угааж, хагнаас салах боломжтой.

  • Чихний үрэвслийг эмчилнэ

Чихэнд үрэвсэл үүсэх нь маш аюултай тул үргэлж эмчийн хяналтад байх шаардлагатай. Хэрэв эмч зөвшөөрвөл, та лаврын навчийг ашиглаж, чихээ эмчилж болох юм. 10 ширхэг лаврын навчийг 200 мл халуун усанд хийж, 5 цаг байлгаарай. Дараа нь үүнээсээ 2-3 дуслыг чихэнд дусаах эсвэл шүүснээс хөвөнд шингээж, чихэн дээрээ жин тавьж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!