Энэтхэг маск таны үрчлээ, сэвх, нөсөө толбо, батгыг арилгана!

Тус маскийг “алтан” маск гэж нэрлэдэг! Зүгээр ч нэг ингэж нэрлээгүй! Учир нь үр дүн нь гайхалтай! Тус маск бүх төрлийн арьсанд төгс зохицно. Арьсны үрчлээ, сэвх, нөсөө толбо, батгыг арилгана!

Энэхүү маскны гол орц бол “куркума” /”турмерик” ч гэж нэрлэдэг, дэлгүүрт нунтаг хэлбэрээр, эсвэл ургамлаар нь худалдаалдаг/.

“Куркума” нь дэлхий дээрх хамгийн эрүүл бүтээгдэхүүнд тооцогдож байна.

Куркумаг Энэтхэгт олон зуун жилийн өмнөөс хэрэглэж иржээ. Бүр Ромчууд ч энэхүү амтлагчийг Энэтхэгээс аваачсан гэж түүхийн эх сурвалжид өгүүлсэн байдаг. Учир нь куркумаг хоол хүнс төдийгүй гоо сайханд хэрэглэдэг байна.

Куркума нь арьсан дахь меланины ялгарлыг бууруулдаг. Мөн биен дээрх шар үсний ургалтыг сааруулж, аливаа халдвар тархахаас сэргийлдэг.

Энэхүү маск нь шилжилтийн нас, дотор өвчлөл зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй батгыг эмчилнэ. Мөн үрчлээ тэнийлгэх гайхалтай ид шидтэй. Куркуматай маск нь цусны эргэлтийг сайжруулдаг.

Алтан маск

Энэхүү маскны гол орц бол куркума болон тараг. Мөн та зөгийн бал, нимбэгний шинэхэн шүүс, тос, бүхэл үрийн гурил, зуун настын шүүс зэргийг арьсны онцлогоос хамаарч нэмэх боломжтой.

Арьсны төрлөөс шалтгаалан маскийг гурван янзаар бэлтгэж хэрэглэнэ:

1. Энгийн, холимог болон нөсөө толбо ихтэй арьсанд:

Орц:

  • 1/2 цайны халбага куркума
  • 1 цайны халбага тараг
  • Хэдэн дусал нимбэгний шүүс

Хэрхэн бэлтгэх вэ?

Бүх орцоо хооронд нь сайтар хутгаж, урьдчилан цэвэрлэсэн арьсандаа түрхээд 30 минут болгоно. 30 минутын дараа бүлээн усаар угаагаарай. Маскаа түрхэхдээ багс аль эсвэл спонж ашиглаарай.

2. Тослог, батгатай арьсанд:

Орц:

  • 1/2 цайны халбага куркума
  • 1/2 цайны халбага бараан өнгөтэй зөгийн бал
  • Хэдэн дусал зуун настын шүүс
  • 1 цайны халбага тараг

Хэрхэн бэлтгэх вэ?

Бүх орцоо сайтар хутгаад, урьдчилан цэвэрлэсэн нүүрэндээ түрхэнэ. Мөн л маскаа 30 минут болгоод бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

3. Хуурай арьсанд:

Орц:

  • 1/2 цайны халбага куркума
  • 1 цайны халбага тараг
  • 1/2 цайны халбага оливын тос

Хэрхэн бэлтгэх вэ?

Бүх орцоо хооронд нь сайтар хутгаад, урьдчилан цэвэрлэсэн нүүрэндээ түрхэнэ. 30 минут болгоод бүлээн усаар угаагаарай.

Та бэлтгэсэн маскаа хөргөгчинд хадгалаад дахин хэрэглэж болно.

Энэхүү маскийг 3 хоногт нэг удаа хэрэглэхийг зөвлөж байна. Сэвх, нөсөө толботой, батгатай арьсанд илүү ойр ойрхон хэрэглэх боломжтой. Маскаа бүлээн усаар угааж арилгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!