Энэ аргыг хэрэглэснээр таны хөхөвч танан цагаан болно! Үр дүн гайхалтай!

Гоёмсог дотуур хувцас бол эмэгтэй хүний чимэг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл цагаан өнгийн дотуур хувцсанд нэг дутагдал байдаг нь хурдан гандаж, сааралтах, шарлах зэргээр өнгө үзэмжээ алддаг.

Дотуур хувцсаа маш болгоомжтой угааж хэрэглэх ёстой учир элдэв толбо арилгагч, цайруулагч зэрэг ашиглаж болохгүй.

Тэгвэл гэрийн нөхцөлд хэрхэн дотуур хувцасныхаа танан цагаан өнгийг сэргээх зөвлөгөө хүргэе.

Орц:

  • 2 цайны халбага давс
  • 1 цайны халбага хүнсний сода
  • 1 цайны халбага угаалгын нунтаг

Хэрэглэх заавар:

Цэвэр хувин эсвэл саванд бүлээн ус хийнэ. Халуун биш гэдгийг анхаараарай! Усандаа дээр бичсэн орцуудаа хийж, уустал нь сайтар хутгана.

Дараа нь дотуур хувцсаа хийж, 15-20 минут дэвтээнэ. Уусмал бохирдолтой тэмцэхэд энэ хугацаа хангалттай. Хэрэв дотуур хувцас тань өнгөө ихээр алдаж, гандсан бол 30 минут дэвтээж болно. 30 минутаас удаан болохгүй!

Үүний дараа дотуур хувцсаа гараараа угаана. Ингэхдээ хүчтэй татаж, ширүүн үрж болохгүй!

Гараараа угаасны дараа бүлээн цэвэр усанд угааж, хатаана.

Жич: Энэ аргыг зөвхөн дотуур хувцас гэлтгүй нимгэн цамц, майк зэргийг угаахдаа ч хэрэглэх боломжтой. Ингэснээр таны “хайртай” цагаан хувцас удаан хугацаанд танан өнгөө хадгалах болно!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!