Цахим ертөнцийг шуугиулж байгаа Америк залуу: Хэн ч түүний өөртөө итгэх итгэлийг мохоож чадаагүй!

Ер нь хэн балетчидийг зайлшгүй өндөр, туранхай тэгээд бүр эмэгтэй байх ёстой гэсэн хэмжүүр тогтоочихсон юм бэ? Хэрэв та дараах шаардлагыг хангаж чадахгүй бол, хүссэн зүйлээ хийж чадахгүй гэж үү. Харин бидний танилцуулах энэ залуу, бүжгийн урлаг тэр дундаа балетийн салбарт гоц мөргөж байна.

Бидний танилцуулах энэ залууг Эрик Кавано гэдэг. Тэр өдгөө 25 настай бөгөөд АНУ-ын Пенсилвани мужийн Питтсбург хотод бүжигчинээр ажилладаг. Түүний тухай мэдээлэл цахим ертөнцөд тархсан мөчөөс эхлэн, залуугийн тухай “New York Post” сонин дээр нийтэлж, улмаар хүмүүсийн анхааралд өртөж эхэлсэн юм.

Тэрээр баллетийн бүжгийг үнэхээр чадварлаг бүжиглэдэг бөгөөд туранхай, өндөр залуусаас ч илүү уян налархай хөдөлгөөнтэй, эвсэлтэй байгаа нь олон мянган хүмүүст таашаагдсан юм. Түүний бүжиглэж байгаа бичлэг тавигдсан мөчөөс эхлэн 9 сая гаруй үзэлт, 137 мянган сэтгэгдлүүд ирсэн байна.

Эрикагийн дасгалжуулагч багш нь түүнийг төрөлхийн гоц ухаантай, онцгой сурагч хэмээн дүгнэжээ. Мөн бүжгийн ангийнхаа шилдэг бүжигчнээр хүртэл шалгарсан гэдэг шүү. Залуу бүжигчин ирээдүйд дуучин Сиагийн уран бүтээлд хамтран ажиллах мөрөөдөлтэй бөгөөд өөртөө ч итгэлтэй байгаа аж.

Түүнийг бүжиглэж эхлэхэд нь бүх хүмүүс хориглож, түүнийг чадахгүй хэмээн гоочилж байсан. Харин өнөөдөр тэр олон мянган хүмүүсийн өмнө, өөрийнх нь сонголт зөв байсныг батлан харуулаад байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!