Шинэ хувцасны шошгонд яагаад материалын өөдөс, товчийг хийдэг гэж бодож байна? Утга учиргүй зүйл гэж хаана ч үгүй!

Бид их олон зүйлийн учир, тайлалыг мэддэг мэт боловч, тэр хэмжээгээр олон зүйлийг сайн мэддэггүй. Магадгүй түүний нэг нь хувцас хэрэглэлийн шошгонд дагалдаж ирдэг товч, материалын өөдөс юм. Товч бол яахав хар ухаанаар бодсон ч запас гэж ойлгоно. Харин тэрхүү өөдөс ямар учиртай юм бол?

Шинэ хувцас, цүнх авсны дараа зурган дээр үзүүлсэн шиг, материалын өөдөс болон товчийг ийн хавсаргаж өгсөн байдаг шүү дээ. Зарим хүмүүс үүнийг товчтой ижилхэн байдлаар нөхөөс хэмээн ойлгох нь бий. Харин цөөн хэдэн хүмүүс л үүний жинхэнэ шалтгааныг мэдэж байдаг.

Шалтгаан нь маш энгийн. Шинээр худалдаж авсан хувцсаа тодорхой хугацаа өнгөрсний дараа бид угааж, цэвэрлэх хэрэгтэй болдог. Харин энэ үед үнэтэй хувцсаа туршилтанд оруулж, цэвэрлэх нь дэндүү эрсдэлтэй шүү дээ.

Харин одоо л өнөөх жижигхэн өөдөс даавууны жинхэнэ ид шид гарна. Та үүнийг хүссэн цайруулагч, угаалгын бодисоор угааж туршина. Ингэснээр хэрхэн цэвэрлэх аргаа олох юм шүү дээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!