Хүнд нөхцөлд хүүхдэдээ хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ?

Бид танд хүүхдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалах үнэт зөвлөгөөг хүргэе! Хүүхэд хахсан, өндөр халуурсан үед дараах арга хэмжээг яаралтай аваарай. Ингээд мэдээллийг дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. Хүүхдийн хамраас цус гарах

Хүүхдийн хамраас цус гарсан үед толгойг нь урагш тонгойлгох хэрэгтэй. Эс бөгөөс цус амьсгалын замын эрхтэн болон гэдэс рүү орох эрсдэлтэй. Ингээд та хүүхдийнхээ хамрыг чимхэж, хөвөн, эсвэл самбай даавуу хийгээрэй. Энэ маягаар 10 минутанд цус тогтохгүй бол та нэн даруй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

2. Хүүхэд хахах, амьсгал нь боогдох

Хэрэв хүүхдийн амьсгал боогдож, хахвал бага насны хүүхдийг доош нь уруугаа харуулж, хэлэн дээр нь хуруугаараа дараад дал нуруу руу зөөлөн алгадна. Харин том хүүхэд бол хэвлийн дээд хэсгээс гараараа бүслэн тэврээд дээш нь өргөж сэгсэрнэ. Мөн дал хооронд гараараа зөөлөн алгадах хэрэгтэй.

3. Хүүхэд өндөр халуурах

Хүүхэд өндөр халуурч, бие нь халуу бутарч, сулбагар байвал та хувцсыг нимгэлж, нүцгэлээд, хүйтэн бүлээн усанд алчуур базаж, биеийг нь арчих хэрэгтэй. Мөн гар хөлийг нь сайтар дулаацуулах хэрэгтэй. Хүүхэд халуурахад ихэвчлэн хөл болон гар нь хөрсөн байдаг.м

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!