2019 онд хоцрогдож байгаа 6 трэнд: Заримийг нь өмсөж ч амжаагүй байхад моодноос гарчээ!

Загварын салбарт хамгийн шилдэг байна гэдэг маш хэцүү. Учир нь хувцас загвар хэдэн жилээр бус, сар сард л өөрчлөгдөж, маү олон шинэлэг шинэ санаанууд гарсаар байдаг. Бидний саяхан л сайшаан магтаж сайн хэмээн үзэж байсан загварууд хэдийн хоцрогджээ.

1. Бойтгон гутал

Хавар, намрын сэрүүн үе өвөл гээд л хаана ч хэзээ ч өмсөхөд хөлд маш тухтай, зөөлөн байдаг гуталнуудын нэг бол мэдээж бойтгон гутал билээ. Гэвчбидний хайртай бойтгон гутал хэдийн моодноос гарсан гэдэг шүү.

2. Уранхай жинсэн өмд

Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өмссөн хүнээ үнэхээр дэгжин, загварлаг харагдуулдаг хувцаслалтуудын нэг бол мэдээж уранхай жинс юм. Өнгөний хувьд ямар ч байж болох тус жинсэн өмд хүртэл хоцрогдоод эхэлсэн гэхээр үнэхээр сонин шүү.

3. Шагайгаар татсан түрүүтэй, өндөр ултай гутал

Саяхныг болтол тус загварын гутал охид бүсгүйчүүдийг хуйлруулж байсан даа тиймээ? Харин одоо иймэрхүү загварын гутал нь хоцрогдоод байгаа гэдэг шүү. Үүний оронд улгүй, нарийн хоншоортой гутал моодонд орж байгаа аж.

4. Бариу урт даашинз

Охид бүсгүйчүүдийн маань дунд нэлээдгүй эрэлттэй байгаа бариу, урт загварын даашинз нь энэ жил харин моодноос гарчээ. Гэхдээ л зохиж байхад тэр нээх хамаагүй шүү дээ.

5. Жинхэнэ үслэг эдлэл

Амьтны эрх, энэрэнгүй байдлын төлөө энэ жилээс жинхэнэ үслэг эдлэл, хувцас моодноос хасагдаж байна. Энэ харин ч хамгийн зөв шийдэл байж болох юм. Бидний гоёлоос болж хөөрхий амьтад үхэх ёсгүй шүү дээ.

6. Топ буюу бариу богино цамц

Бариу загвартай богино цамцнууд энэ жилийн загвараас хасагдаад байна. Иймэрхүү загвар магадгүй охид бүсгүйчүүдийг гадны хүчинд автуулах шалтгаан болж байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!