Би хар батга, нүхжилтээ нуухын тулд “праймер” байнга хэрэглэдэг байлаа. Харин энэ аргыг мэдэж авснаас хойш бараг нүүрээ ч будахаа болиод байна шүү!
Хар батга, нүхжилт бол миний хамгийн их айдаг зүйл. Нүхжилтээс салах гэж төрөл бүрийн зүйл хэрэглэж, сүүлдээ праймер дээр л буусан. Энэ нь ядаж л миний хар батга, нүхжилтийг нууж чаддаг. Гэхдээ зарим тохиолдолд яарч сандран нүүрээ будахгүй, праймер түрхэхгүй явахад арьс үнэхээр муухай харагддаг. Үүнээс болж өөртөө итгэх итгэлгүй болсон.
Харин сүүлд нэг арга сурч авсан минь ёстой л аминд орсон шүү. Одоо би нүүрээ будахгүй гадуур явахдаа нүүр бардам, харц дээгүүр явдаг. Учир нь миний арьс ямар ч батга, нүхжилтгүй болсон. Яг л нөгөө солонгос кинон дээр гардаг бүсгүйчүүд шиг…
Хэрэг болох зүйлс:
- Далайн давс – нэг халбага
- Нимбэгний шүүс – нэг халбага
- Ус – нэг халбага
Бүх орцоо хольж, сайтар хутгана. Үүнийгээ батга, нүхжилттэй хэсэгтээ түрхэж, 2-4 минут тойрог чиглэлээр үрж, иллэг хийгээрэй. Залхууралгүй тууштай үрэх хэрэгтэй шүү. Ингэснээр үр дүнгээ үзүүлж, таны арьсыг цэвэрхэн, асуудалгүй байхад тусална.
Долоо хоногт 2-3 удаа энэхүү аргыг хэрэглэхэд л та сарын дараа гэхэд бүх хар батганаасаа салсан байх болно.