Нүүрэн дээр үргэлж батга гараад ямар ч бүтээгдэхүүн хэрэглээд нэмэргүй болсон байлаа. Харин миний эцсийн найдвар нүүрний арьсны бүх асуудлыг хоромын дотор шийдэж чадсан! Бүр батганы сорви хүртэл ор мөргүй арилсан

Зуу настыг гоо сайхны салбарт өргөнөөр ашигладаг. Зуун наст нь шим тэжээлтэй, ашиг тустай бодис ихээр агуулдаг. Тэдгээр нь таны нүүрний арьсны гоо сайхны дэмждэг юм. Бүр Клеопатра хатан усанд орохдоо усандаа зуун настын шинэхэн шүүс нэмдэг байсан гэж түүхийн эх сурвалжид дурьджээ.

Зуу настыг гоо сайханд төдийгүй эмчилгээний зориулалтаар ч ашигладаг. Алоэ нь арьсан дээр гарсан батга, идээт үрэвслийг эдгээж, үрчлээ тэнийлгэж, сэвх, нөсөө толбо, улайлт зэргийг түргэн анагаадаг.

Зуун настыг маск, лосьон, ханд зэргээр өдөр тутамдаа гоо сайхны арчилгаандаа хэрэглэх боломжтой.

Залуужуулах маск

Зуун настын навчийг сайтар үрж, кааш маягийн зуурмаг гарган авна. 1 хоолны халбага зуун настаа 1 хоолны халбага сүү, 1 түүхий өндөгний шартай хольж хутгана. Ингээд маск бэлэн боллоо. Маскаа урьдчилж цэвэрлэсэн нүүрэндээ түрхээд, 20 минут болгоно. 20 минут болсны дараа бүлээн усаар сайтар угааж, арилгана.

Батганы эсрэг түрхлэг

1 цайны халбага зуун настын шүүс, 1 цайны халбага цөцгий, түүхий өндөгний 1/2 шарыг хооронд нь хольж хутгана. Урьдчилж цэвэрлэсэн нүүрэндээ бэлэн болсон маскаа түрхэнэ. Ингэхдээ эхний давхарга хатсаны дараа дахин нэг давхарлаж түрхээд, 30 минут болгоно. 30 минутын дараа нүүрээ бүлээн усаар сайтар угаагаарай.

Нүүр цэвэрлэх лосьон

Хагас аяга буцалгаж хөргөсөн усыг 1 цайны халбага глицерин, 2 цайны халбага зуун настын шүүс, 1 цайны халбага нимбэгний шүүстэй хольж хутгана. Сайтар сэгсрээрэй. Бэлэн болсон лосьоноо хөвөнд шингээж нүүрээ арчина. Дараа нь нүүрээ бүлээн усаар угаана.

Үрэвслийн эсрэг мөсөн түрхлэг

Зуун настын шинэхэн гаргаж авсан шүүсийг мөсний саванд хийж, хөлдөөнө. Үүгээр өглөө бүр нүүрээ арчиж хэвшээрэй. Ингэснээр улайлт, үрэвсэл зэргээс сэргийлнэ.

Асуудалтай арьсны маск

Зөгийн бал, нунтагласан овъёос, зуун настын шүүс, глицериныг тус бүр 1 цайны халбагыг бэлтгээд, хооронд нь сайтар хольж хутгана. Бэлэн болсон маскаа урьдчилж цэвэрлэсэн нүүрэндээ түрхээд, 20 минут болгоно. Дараа нь усаар угаагаарай.

Зуун настын шүүсээр арьсны бүх л асуудлыг шийдэх төрөл бүрийн маск, лосьон, түрхлэг бэлтгэж болно. Зуун наст нь таны арьсыг гэрэлтсэн, тунгалаг, эрүүл, толигор болгоно!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!