Би энэхүү зөвлөгөөг дагаснаар үрчлээ, батга зэрэг асуудлыг үүрд мартсан! Толигор, цэвэрхэн арьстай болохыг хүсвэл миний туршлагаас та ч бас сураад аваарай

Нүүрний арьс бохирдох, дотоод эд эрхтний өвчлөл зэргээс болж аль ч насанд нүүрэнд батга, идээт үрэвсэл гарах нь бий. Тэгвэл хэрхэн толигор, цэвэрхэн арьстай харагдах вэ?

Байгалийн гаралтай алимны цуу нь сэвх, нөсөө толбо, батга, бүр дөнгөж тогтож буй үрчлээ зэргийн эсрэг гайхалтай үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Тиймээс гоо сайхны арчилгаандаа алимны цуу хэрэглэх ардын уламжлалт аргыг санал болгож байна. Алимны цуу нь хүнсний дэлгүүр бүрт худалдаалагддаг, үнийн хувьд ч үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс хэд дахин хямд.

Алимны цууг хэрхэн хэрэглэх вэ?

Алимны цуунд агуулагдах байгалийн хүчил нь арьсны гадаргаас нян, мөөгөнцөр зэргийг устгах үйлчилгээтэй. Ингэснээр арьсны хүчил-шүлтлэгийн харьцааг тэнцвэржүүлнэ. Түүнчлэн, алимны цуу нь та бидний арьсанд шаардлагатай амин дэм, эрдэс бодис, антиоксидант, ферментүүдийг агуулдаг.

Алимны цууг гоо сайхандаа хэрэглэх дөрвөн аргыг санал болгож байна. Үүнд:

1. Алимны цуутай батганы эсрэг маск

Энэхүү маск нь тослог арьстай хүн бүхэнд тохирно. Арьсны тослогийг бууруулж, гялаахаас сэргийлнэ. Мөн арьсны гүн бохирдлыг цэвэрлэж, нүхжилтийг багасгана.

Орц:

  • 2 хоолны халбага овъёос
  • 2 цайны халбага зөгийн бал
  • 4 цайны халбага алимны цуу

Заавар: Овъёосоо сайтар нунтаглаад зөгийн балтай хутгаад, дээрээс нь алимны цуугаа хийнэ. Бэлэн болсон маскаа урьдчилан цэвэрлэсэн нүүрэндээ түрхээд, 20 минут орхино. Дараа нь бүлээн усаар угаагаад, тослог багатай нүүрний тос, тоник хэрэглэнэ.

2. Залуужуулах маск

Энэхүү маск нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, илүү чанга, гэрэлтсэн, толигор болгоно.

Орц:

  • 1 дунд зэргийн хэмжээтэй өргөст хэмх
  • 3 хоолны халбага оливын тос
  • 1 өндөгний шар
  • 1/3 цайны халбага алимны цуу

Заавар: Өргөст хэмхээ үрж, шүүсийг нь шахаж гаргана. Өргөст хэмхний шүүсэн дээрээ бусад орцоо нэмээд сайтар хутгана. Бэлэн болсон маскаа нүүр, хүзүү, цээжин хэсэгтээ түрхээд, 15 минут болгон. Дараа нь бүлээн усаар угаагаарай. Таны арьс “гэрэлтэх” болно!

3. Тослог арьсанд зориулсан лосьон

Тогтмол маск бэлтгэх боломжгүй, цаг завгүй бол энэхүү лосьоныг санал болгож байна. Алимны цуутай лосьоныг нэг бэлтгээд, хөргөгчинд 3 хоног хадгалах боломжтой.

Орц:

  • 5 хоолны халбага өтгөн идээшүүлсэн ногоон цай
  • 1 хоолны халбага алимны цуу

Заавар: Цай болон алимны цуугаа хооронд нь хольж хутгана. Энэхүү лосьоноор өдөрт нэг удаа нүүрээ арчаарай. Арьсны тослогийг багасгаж, хатаахаас гадна, арьсны өнгийг сэргээнэ.

4. Сэвх, нөсөө толбо бүдгэрүүлэх маск

Энэхүү маскийг тогтмол хэрэглэснээр сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлж, арьсыг цайруулах болно. Мөн дөнгөж үүсч буй үрчлээг ч тэнийлгэх ач тустай.

Орц:

  • 1/2 аяга буцалсан ус
  • 1 цайны халбага алимны цуу
  • 1/2 нимбэгний шүүс
  • 1 хоолны халбага зөгийн бал
  • 2 хоолны халбага хүнсний сода

Заавар: Усанд алимны цуу, нимбэгний шүүсээ хийгээд сайтар хутгана. Дараа нь өөр саванд хүнсний сода хийж байгаад дээрээс нь бэлэн болсон шингэнээ удаанаар нэмж хийнэ. Дээрээс нь зөгийн балаа хийгээд сайтар хутгаарай. Бэлэн болсон маскаа нүүрэндээ түрхээд, 10 минут болгоно. 10 минут болсны дараа эхлээд бүлээн, дараа нь хүйтэн усаар нүүрээ угаагаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!