Хэрхэн жинхэнэ эмэгтэй хүн болох нэрт дизайнеруудын 22 зөвлөгөө

Эмэгтэй хүн байна гэдэг нь өөрөө урлаг. Бүсгүй хүн бүр өөрийн гэсэн зан ааль, арга эв, бусдыг татах зан чанартай байдаг. Тэгвэл дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчдоос илүү гоо сайхан, үзэсгэлэнт төрхийн нууц, бусдыг татах арга барилыг тэр бүр мэдэхгүй болов уу. Нэртэй загвар зохион бүтээгчдийн зүгээс өгч буй “Хэрхэн жинхэнэ эмэгтэй хүн байх” талаарх дараах 22 зөвлөгөөг хүргэж байна:

Эмэгтэй хүн тодорхой хэмжээний ааштай байх нь зүйн хэрэг. Кристиан Диор

Эмэгтэй хүний хувьд нас тийм ч чухал биш. 20 насандаа дэггүй, 40 насандаа дур булаам, амьдралынхаа сүүлийн өдөр хүртэл ер бусын гайхалтай байж болно. Коко Шанель

Гар бол бүсгүй хүний нэрийн хуудас. Хүзүү бол иргэний үнэмлэх. Цээж – гадаад паспорт нь юм. Коко Шанель

Өндөр өсгийт сонгохдоо анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Магадгүй зарим бүсгүйчүүд үүнд тийм ч анхаарал хандуулахгүй байх нь бий. Гэхдээ тансаг эмэгтэйн гол баталгаа бол хөлөн дэх гутал юм. Кристиан Диор

Эмэгтэй хүний хамгийн чамин чимэг бол – сайхан эр хүн! Коко Шанель

Моод хэт их бүү хөө. Эд зүйлс таныг автуулах бус, харин өөрийн өмссөн хувцас, амьдралын хэвшлээрээ юуг илэрхийлэхээ гагцхүү та өөрөө шийдэх хэрэгтэй. Жанни Версаче

Идсэн амттаны хэлтэрхий бүр таны аманд хоёр минут, гэдсэнд хоёр цаг, харин гуянд хоёр сар хадгалагдах болно. Кристиан Диор

Тансаг байна гэдэг бусдын нүдэнд тусах биш. Харин зүрх сэтгэлд сийлэгдэхийг хэлнэ. Жоржио Армани

Үнэртэй ус бол тухайн эмэгтэйн хувь хүнийг илэрхийлэх гайхалтай, өөр юугаар ч сольшгүй хэсэг. Мөн эмэгтэй хүний дүр төрхийн илэрхийлэл. Кристиан Диор

Аксессуар сонгохдоо, хамгийн сүүлд зүүснээ тайлаарай. Коко Шанель

Та өөрийн өмссөн зүүснээрээ дэлхий дахинд өөрийгөө таниулж буй хэрэг. Ялангуяа хүмүүс хоорондын харилцаа хурдан болсон өнөө цагт. Моод бол орчуулга шаардлагагүй хэл юм. Миучча Прада

Хэрэв та майга хөлтэй бол цээжээ тодотгож, ил гарга. Кристиан Диор

Алхаж гишгэх бүртээ хойноос чинь гурван эр дагаж яваа мэт алх. Оскар де ла Рента

Та тансаг хувцас хэрэглэлийг дуурайн хийж чадахгүй ч, хуурамч үслэг эдлэлтэй тансаг харагдаж болно. Карл Лагерфильд

Муухай эмэгтэй гэж үгүй. Зөвхөн залхуу эмэгтэй гэж бий. Коко Шанель

Бүсгүй хүний ажил үйлс бүтэмж тааруу байх тусам тэр үзэсгэлэн төгөлдөр харагдах ёстой. Коко Шанель

Өндөр өсгийт өмссөн эмэгтэй нуруу цэх, хараа дээгүүр алхдаг. Өндөр өсгийт нь зөвхөн бие махбодийн хувьд өндөр болгоод зогсохгүй, сэтгэл санааг ч өргөж өгдөг. Кристиан Лобутен

Бариу даашинз эмэгтэй хүн бүрт төгс тохирдог. Коко Шанель

Гоо сайхандаа тавих анхаарал зүрх сэтгэлээс гарах ёстой. Эс бөгөөс ямар ч үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн тус болохгүй. Коко Шанель

Худалдан авалтаа багасга, чанартайг нь сонго! Вивьен Вэствүүд

Төгс байдлаас зайлсхий. Эмэгтэйчүүдийн моодны төгс зохицол нь багт наадам болгон хувиргаж мэднэ. Коко Шанель

Эмэгтэй хүнийг “нүсэр” хувцаслалт шиг наснаас хөгшин харагдуулдаг зүйл үгүй. Коко Шанель

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!