Хэвлийн өөхийг хайлуулж, булчинг чангалах Хятад иллэг: Энийг сурчихсан байхад унжсан гэдэс, суларсан арьсанд санаа зоволтгүй болно!

Унжсан гэдэснээсээ хэрхэн салах вэ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж сууна уу? Тийм бол танд дуулгах таатай мэдээ байна. Хэрэв та анзаарсан бол Хятад бүсгүйчүүд бүгд л туранхай, гоолиг байдаг шүү дээ. Тэдний туранхай, гоолиг биеийн нууц нь иллэг юм. Хэвлийдээ тус иллэгийг хийснээр, хэвлий булчин чангарч, өөх хайлдаг байна.

Иллэг хийх аргачлал

Гарын алгаа халаана: Эхлээд гарын алгаа хооронд нь үрж, халаана. Дараа нь халаасан гарын алгаараа гараа бүхэлд нь барьж жигд халууныг тараагаарай. Одоо гараа зангидах хэрэгтэй.

Хэвлийд иллэг хийх: Гараа зангидсан хэвээр хэвлий хэсгээ дээрээс доош чиглэлд дарж гулгуулна. 10-20 удаа давтаж хийн, хэвлийгээ ч мөн халаагаарай.

Элэг, цөсөнд хүртэл иллэг хий: Одоо дээшлэх доошлох хэмжээгээ холдуулж, арай доороос эхлэн, арай дээш хүртэл үргэлжлүүлэн дарж гулсуулах хэрэгтэй. Энэ нь дотоод эрхтнүүдэд ч эерэгээр нөлөөлөх юм. Иллэг хийх үед та зогсуулах эсвэл огивол тун сайн. Энэ нь таны биеэс хэрэггүй шингэн, хий зэргийг гаргаж байгаа хэрэг.

Асуудлыг олох: Иллэг хийж байх явцдаа хэвлийн тань аль хэсэгт бөөгнөрөл явагдсан эсүл хөндүүрлэж байгааг олж мэдэх хэрэгтэй. Дараа нь тэр хэсгээ эрхий хуруугаараа дарж, тойрог чиглэлд зөөлөн илээрэй.

Цагийн зүүний дагуу тойргоор илэх: Одоо сүүлийн иллэг бөгөөд хэвлийгээ бүхэлд нь цагийн зүүний дагуу тойрог чиглэлээр илээрэй. Таны гэдэс улайсан байвал тун сайн хэрэг шүү. Цусны тань эргэлт сайжирч буйн илрэл юм шүү.

Иллэг хийхийн давуу тал:

  • Хоол боловсруулах системийг сайжруулна
  • Өтгөн хаталтыг эмчилнэ
  • Хэвлийн өөхийг арилгана
  • Элэгний үйл ажиллагааг дэмжинэ
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!