Цагаан сарын их идэлтийн дараа 4 хоног үүнийг уучих. Тэгээд л ямар ч асуудалгүй!

Цагаан сараар хүссэн хүсээгүй идэж, жин барих гээчийг хэсэгтээ л мартаж орхидог шүү дээ. Үүнээс гадна цагаан сарын дараа сунасан гэдэс, таргалсан өөрийгөө хараад сэтгэлээр унаж, бухимдах бүсгүйчүүд олон байдаг. Энэ үед та бидний танилцуулах ундааг ууж, гэдсээ сайхан цэвэрлээд, таргалалттай тэмцээрэй. Тус ундааг 4 өдөр дарааллан уухад таны биеийн жин огцом буурч, туралт явагдаж эхэлнэ.

Танд хэрэг болох зүйлс:

  • Ус – 8 аяга
  • Цагаан гааны үндэс (үйрмэглэсэн) – 1 цайны халбага
  • Өргөст хэмх – дундаж хэмжээтэй
  • Нимбэг
  • Гааны навч – 12 ширхэг

Хийх аргачлал:

Өргөст хэмхийг ногоо үрэгчээр үрнэ. Нимбэгний шүүсээ нэмж хийх бөгөөд гааны навчнуудаа өөр нэг саванд жижиглэж хийнэ Бүх орцуудаа холиод цагаан гаанаас 1 цайны халбага хийгээд хонуулна. Өглөө бэлдсэн бэлдмэл дээрээ 8 аяга усаа нэмээд л боллоо.

Одоо ингээд хийсэн шүүсээ өдрийн турш болон цангасан үедээ уух хэрэгтэй. Өдөрт хамгийн багадаа 4 удаа ууна, тэгснээр та үр дүнг нь харах болно. Таны харж байгаачлан таны биед гайхамшиг авчрах энэ ундааг хийх тун ч хялбархан шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!