Нөхрөөсөө хавь илүү машинаа байршуулж сурмаар байна уу? Алийн болгон эмэгтэй жолооч гэдгээрээ ад үзэгдэхэв тиймээ!

Машин зогсоолд түргэн шуурхай, сурцтай байршуулж гаргана гэдэг нь нэг төрлийн авъяас, нөгөөтэйгүүр сэтгэн бодох, тооцоолох чадварын зэрэг шаарддаг гэхэд болно доо. Ялангуяа олон хүн амтай, давчуу талбайтай зогсоолд машин байршуулахад ёстой л цус үзэхгүй болохоос алаан болно. Тэр бүрд хөөрхий эмэгтэй жолооч нарынхаа мууг нь үзэж, шарыг нь гозолзуулж, үгээр идээд яах вэ дээ тиймээ? Иймд эмэгтэй жолооч нартай машин хэрхэн сурамгай байршуулах хэдэн күүл зөвлөгөөг өгье!

1. Эхлээд байршуулах талбайгаа олж, сонго

Машин байршуулах хамгийн чухал бөгөөд тэргүүнд хийх ёстой зүйлсийн нэг бол зогсоолоо олох, талбайгаа тооцоолох явдал. Машинаа аажим удаанаар хөдөлгөж, толиндоо сайн харсны дараа тавих газраа нүдлээрэй. Машин тань үнэхээр багтах, эргэлт, манеувэр хийхэд хүрэлцэхүйц талбай байгаа эсэхийг харах нь чухал. Ингээд машиныхаа толинд сайн харж, бусад машин болон өөрийн машиныг ямар нэгэн байдлаар гэмтээлгүй зогсоолд байршуулахыг хичээгээрэй.

2. Машинаа тавьдаг тогтсон газартай бол

Ингэснээр та илүү сурамгай болж, эрчүүдэд адлагдахгүй шүү дээ. Ингэхдээ мэдээж зай талбай сэлүүхэн, бусад машины хөдөлгөөнд саад болохооргүй газрыг сонгоорой.

3. Машинаа байршуулах

Нүдэлсэн зогсоол руу хөдөлж , машин, зогсоолын шугам хоёрын дунд 45 градусын налуу үүсмэгц, жолооны хүрдээ баруун тийш эргүүлээрэй. Ингээд машиныхаа толинд харж, ардаа машин ойртон ирмэгч зогсож өгөөрэй.

Хангалттай манеувэр хийж, зогссоны дараа хөдөлгүүрээ унтраана. Гэвч хоёр талд хангалттай зай байгаа эсэхийг хараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!