Олон жилийн өмнө үйлдвэрлэгдэн гарсан ч моодноос гардаггүй 12 хувцаслалт

Хэдийгээр техник, технологи өндөр хөгжиж байгаа ч, бидний амьдралын салшгүй хэсэг болсон хуучны зүйлсүүд дэндүү олон юм. Тэр дундаас бид та бүхэндээ хувцаслалтыг энэ удаа онцлон хүргэхээр шийдлээ. Үйлдвэрлэгдэн гарсан он нь олон жилийн өмнөх байж болох ч, одоог хүртэл моод нь хуучраагүй хувцаснуудтай хамтдаа танилцацгаая.

1. Амьтдын хээтэй хувцас

1980-аад оны сүүлээр моод болж эхлэсэн уг хувцсыг өнөөдөр эмэгтэй хүн бүр гангараандаа өмсөж байгаа гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй болов уу. Анх энэхүү хувцсыг өмсөж явсан олны танил хүмүүсийг хараад үнэхээр л амьтны арьсыг өвчөөд, нуруундаа тохчихсон юм болов уу гэж харж байсан гэх хошигнол байдаг байна. Ихэвчлэн тахь, ирвэсийн арьс шиг загвартайгаар хийгддэг байна.

2. Уранхай жинс

Худлаа хэлсэн хүнд бараг өнөөдөр эмэгтэй хүн бүрт нэг ширхэг уранхай жинс байдаг байна. Энэ нь ч аргагүй бөгөөд өнөөдөр хүртэл охид, бүсгүйчүүдийн дунд моод хэвээр байгаа юм. Анх энэхүү жинсэн өмдийг рок хамтлагуудад зориулан үйлдвэрлэж байжээ.

3. Өргөн захтай цамц

Эрчүүдийн хувьд одоог хүртэл сонгодог сонголтуудын нэг байсаар байгаа өргөн захтай цамц нь анх үйлдвэрлэгдэж байх үедээ “Risky Business” болон “The Breakfast Club” зэрэг кинонуудын гол дүрийн жүжигчдэд зориулагдаж байжээ. Харин 1990-ээд оны үед моод нь бага зэрэг хоцрогдож эхэлсэн ч, 2000 он гарсаар эргэн моодонд орох болжээ.

4. Жинсэн цамц

1980, 1990-ээд оныг жинсэн өмд, жинсэн цамцгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Анх үйлдвэрлэгдэж гарсан цагаасаа л хүмүүсийн хамгийн чухал хэрэглээ болсон жинсэн өмдийг өнөөдөр өмсдөггүй хүн бараг үгүй биз ээ. Тэр ч байтугай энэхүү мэдээг уншиж байгаа та ч магадгүй жинсэн хувцас өмссөн байж ч мэдэх юм.

5. Хээтэй болон судалтай хүрэм

Одооны охид бүсгүйчүүдийн ихээр өмсөх болсон кашмер болон нэхий пальтоны анхны загвар нь судалтай, хээтэй хүрэм байсан гэдгийг та мэдэх үү? Түүнээс гадна одоог хэр нь охид, бүсгүйчүүдийн дунд моод хэвээр байгаа энэхүү хүрмийг ихэвчлэн хавар болон намрын улиралд өмсөхөд илүү тохиромжтой ажээ.

6. Хуруугүй бээлий

Энэхүү бээлийг ихэвчлэн урлаг соёлын одууд тайзны гоёл болгон өмсөж ирсэн бөгөөд хамгийн анх дуучин Мадонна (Madonna) энэхүү бээлийг тайзан дээр өмсөж байжээ. Тэрээр 1984 онд гаргасан өөрийн “Like A Virgin” цомгийнхоо нүүр зурган дээр уг бээлийг өмсөн зургаа авахуулсан байдаг байна. Орчин цагт энэхүү уламжлалыг дуучин Бейонсе (Beyonce) залгамжилж байгаа бөгөөд тэрээр өөрийнхөө тоглолтуудын хэд хэдэн номерууд дээр энэхүү бээлийг өмссөн байна.

7. Хүзүүгээр ороосон цамц

Цамцыг хүзүүгээрээ ороож өмсөх зориулалттайгаар хийгээгүй ч, ингэж өмсөх нь загварлаг бас дэгжин харагддаг болохыг цаг хугацаа хангалттай батлан харуулж байгаа юм. Анх 1984 онд “Making The Grade” киноны Жадд Нелсон (Judd Nelson)-ны дүрээр цамцыг хүзүүгээрээ ороож өмссөнөөр моод болжээ.

8. Цацагтай жинсэн хүрэм

Цацагтай жинсэн хүрэм нь арьсан материалтай бас байдаг бөгөөд дээр нь унжсан цацаг хийж өгсөн нь энэ хувцсыг илүү содон, өвөрмөц харагдуулах үндэс болж өгчээ. Хамгийн анх 1980 онд Тина Төрнер (Tina Turner) өөрийн концертынхоо үеэр цацагтай жинсэн хүрэм өмсөж гарч ирсэн байдаг ажээ. Америкчуудын хувьд одоог хүртэл гангараа хэвээр байсаар л байгаа юм.

9. Өнгө өнгийн пиджак

Пиджакны сонгодог өнгөнүүд болох хар, цагаан болон саарал өнгийг халж, өнгө өнгөөр пиджакийг үйлдвэрлэн гаргах болсноор залуусын хувьд хамгийн чухал сонголт болсон ажээ. Харагдах байдлаасаа залуусыг дэгжин, загварлаг харагдуулахаас гадна ажил хэрэгч байдлыг илтгэдэг байна. Түүнчлэн ажил алба эрхлэж буй хүмүүсийн дор хаяж 15% нь өнгө өнгийн төрлийн пиджак өмсдөг гэсэн судалгаа хүртэл байдаг аж.

10. Өсгийтэй тирко

Эхэндээ энэхүү өсгийтэй тирког хачин этгээд хувцаснуудын нэгээр нэрлэдэг байсан ч, сүүлдээ дэлхийд тренд болох хувцас гэж хэн мэдэх билээ. Өнөөдөр энэхүү өсгийтэй тирко нь моод хэвээр байхаас гадна өвлийн улиралд ч өмсөх боломжтой, зузаан материалтайгаар хүртэл хийгдэж байгаа юм.

11. Гэрэлтдэг хувцас

Төрөл бүрийн гэрэлтдэг хувцаснууд одоог хэр нь байсаар байгаад та гайхаж байна уу? Урлаг соёлын одууд ихэвчлэн тайзан дээр өмсөх болсон уг хувцсыг зарим тохиолдолд кино зураг авалтанд ч мөн ашигладаг байна.

12. Мөрний гоёл

Мөрний гоёлыг ихэвчлэн пиджакан дээр ашиглах нь илүү загварлаг харагдуулдаг байна. Зарим олны танил эрхмүүдийн хувьд баяр ёслолын үеэр даашинз өмсөж байхаар мөрний гоёлтой пиджак өмсөхийг илүүд үзэх болжээ. Орчин цагийн дуу хөгжмийн одууд болох Рианна (Rihanna), Лэйди Гага (Lady Gaga) болон Селена Гомез (Selena Gomez) нар энэ гоёлоор гангарах болсон билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!