Ээж маань хэрэглэсэн цайны хандаа битгий хаяарай гэж үргэлж захидаг! Учрыг нь мэдээд та ч бас тэгэх болно

Цай нь усны дараах хамгийн их ач тустай уух зүйл юм. Ногоон цай, хар цай болон гаатай цай зэрэг цайны олон төрлүүд байдаг билээ. Түүнээс гадна цайны хандыг олон зүйлд ашиглаж болох бөгөөд үр дүн нь танд төсөөлж ч байгаагүй их ашиг тусыг өгдөг аж. Бид ихэвчлэн цай уусныхаа дараагаар хандыг нь хэрэггүй гэж үзээд хаячихдаг шүү дээ. Тэгвэл энэ нь буруу бөгөөд хамтдаа цайны хандны ид шидийг мэдэж авцгаая.

1. Махыг зөөллөх

Хандалсан цай нь дотроо махыг зөөлөн болгодог найрлага агуулсан байдаг байна. Хар цайны ханд ашиглан та хамгийн зөөлхөн, амтлаг мах идэх боломжтой байх нь ээ.

Заавар:

  • Хэрэглэсэн хар цайны ханднаас хоолны халбагаар 4 удаа хийх
  • Дээр нь халуун буцласан ус хийх
  • 10 минут хэртэй байлгаад дараа нь цайны хандаа шүүж авах
  • Хандаа махтайгаа сайтар хольж өгөөд, 3-4 цагийн турш сайтар болгоно.
  • Одоо та сайтар болсон махаа оролцуулаад хүссэн хоолоо хийж болох нь ээ.

2. Хөргөгчний үнэрийг дарах

Хэрвээ таны хөргөгчний ажиллах горим алдагдаж, магадгүй хэрэглээнээс гарсан бол эвгүй үнэртэх нь гарцаагүй юм. Түүнээс гадна зарим хүнсний бүтээгдэхүүнүүдийн хэрэглэх хугацаа дуусч, хөргөгчийг чинь муухай үнэртэй болгосон байж ч мэдэх юм. Ийм нөхцөлд та цайны хандыг ашиглан хөргөгчнөөсөө гарч буй эвгүй үнэрийг дарах бүрэн боломжтой байх нь ээ.

Заавар:

  • 3-4 ширхэг цайны хандыг эвгүй үнэр гарч буй хэсэг дээр тавиарай.
  • Эсвэл цайныхаа хандыг хэрэглэснийхээ дараачаар хөргөгчиндөө хийж, удаан хугацаагаар байлгаарай.

3. Бордоо болгон ашиглах

Орчин цагт хашаа байшиндаа юм уу эсвэл хувийн эдлэн газраа ногоо тарих болсон айлууд олширсон билээ. Хэрвээ та тэдгээр айлуудын нэгэнд амьдардаг бол цайны ханд нь таны тарьж буй ногоонуудад бордоо болж өгөх нь ээ. Түүнээс гадна хурдан ургах үйл явцыг нэмэгдүүлж өгдөг байна.

Заавар:

  • Хэрэглэсэн цайныхаа хандыг нунтаглаж, ногоо тарих гэж буй газраа сайтар тарааж цацаарай.

4. Үр тариа болон овъёостой хольж, хоол амтлах

Овъёос болон үр тариатай хольж, төрөл бүрийн хоолонд хэрэглэх нь таны эрүүл мэндэд ихээхэн ач тустай байдаг байна.

Заавар:

  • 10 минутын турш жасмин болон ногоон цайны хандыг буцласан усанд хийж байлгах
  • Үүний дараа хэрэглэсэн цайны хандаа авч, өөрийн дуртай гоймон эсвэл будаагаа хийгээрэй.
  • Одоо та өөрийн хүссэн хоолоо хийж идэх боломжтой боллоо.

5. Аяга, таваг угаахдаа ашиглах

Цайны ханд нь танд сайхан амттай хоол хийхэд туслахаас гадна аяга, тавгийг тань толигор мэт цэвэрхэн болгох боломжтой юм.

Заавар:

  • Бохирдсон аяга, тавгаа халуун усаар дүүргэсэн томоохон саванд хийх
  • Үүний дараа цайныхаа хандыг савандаа хийх
  • 1-2 цагийн дараа гэхэд аяандаа бохирдсон хэсэг нь өөрөө цэвэрлэгдсэн байх болно.
  • Эцэст нь аяга, тавгаа бүлээн усанд зайлаад л болох нь тэр…

6. Агаарыг цэвэршүүлэх

Цайны ханд нь өөртөө төрөл бүрийн бактерийг үгүй хийх найрлагатай байдаг бөгөөд энэ ч үүднээсээ агаар дахь элдэв нян бактерийг устгадаг байна. Гэртээ байхдаа элдэв нян бактери биш, цэвэр агаар амсьгалахыг хэн бүхэн хүсэх нь гарцаагүй шүү дээ.

Заавар:

  • Цайны хандыг наранд хаттал нь сайтар тавих, улмаар хэсэг хугацаа өнгөрсний дараа өрөөнүүддээ тавиарай.
  • Саванд 2 ширхэг ногоон цайны ханднаас хийж, араас нь хоолны халбагаар 4 удаа лимоны жүүс хийж, хооронд нь сайтар хольж, өрөөнүүддээ тагийг нь онгойлгож тавиарай.
  • Дан ганц гэртээ гэлтгүй машиндаа ч гэсэн тавьж, машин доторх агаараа цэвэршүүлж болох нь байна.

7. Цэцэгний хорхой шавьжнаас хамгаалах

Та гэр болон ажлын өрөөнийхөө албан тасалгаанд цэцэг тавьж, эко орчныг бүрдүүлэхийг эрмэлздэг л биздээ? Гэтэл ургамлын олон төрлийн шавьж, хорхойнууд танд саад болж байна уу? Тэгвэл та цайны хандыг дараах байдлаар ашиглавал санаа зовох зүйлгүй болох нь ээ.

Заавар:

  • Хэрэглэсэн цайныхаа хандыг наранд хаттал нь сайтар тависныхаа дараачаар нунтаглаж, цэцгэнүүд дээрээ бордоо шиг сайтар цацаарай.
  • Түүнчлэн дан ганц тасалгааны цэцэгнүүд бус гаднах ургамал, цэцгийг ч гэсэн энэ янзаар арчилж болох нь ээ.

8. Арьсан гутлыг цэвэрлэх

Арьсан гуталнууд нь гадна харагдах байдлаасаа хамгийн ганган чамин бас үнэтэй байдаг ч, хамгийн их арчилгаа хэрэгтэй байдаг нь нууц биш юм. Харин цайны ханд ашиглан арьсан гутлаа цэв цэвэрхэн болгох боломжтой гээд боддоо…

Заавар:

  • Эхлээд арьсан гутлаа сайтар гэгч нь чийгтэй даавуугаар арчсаны дараа цайны хандаа ашиглан зөөлөн гэгч нь шингэлж арчаарай.
  • Харин үнэрийг нь дарахад хүрвэл гутлан дотроо цайнынхаа хандыг хийж, нэг шөнө хонуулаарай.

9. Модон болон шилэн бүтээгдэхүүнүүдийг цэвэрлэх

Толин дээр үлдсэн элдэв толбыг арилгах, модон материалаар хийгдсэн тавилгаа цэвэрлэх гээд л эзэгтэй нарт маань тулгамддаг асуудлууд мундахгүй олон байдаг билээ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд танд цайны ханд тус болох болно.

Заавар:

  • Цайны хандыг ашиглан толио гөлгөр болтол нь сайтар арчих хэрэгтэй бөгөөд дараа нь чийгтэй даавуугаар арчихад таны толь толигор мэт болох болно.
  • Цайгаа сайтар хандласны дараагаар алчууранд бага зэрэг тусаагаад модон эдлэлээ арчаарай.

10. Металь эдлэлийг зэврэхээс хамгаалах

Цайны ханд нь металь эдлэлийг зэврүүлэхгүй байх ашиг тустай ажээ.

Заавар:

  • Хар цайны хандыг металь эдний зэвэрсэн хэсэг дээр тавих хэрэгтэй.
  • Цайны идээ шингэтэл удаан байлгах юм.
  • Хэдэн цагийн дараа сайтар савандаж угаана.
  • Эцэст нь таны төсөөлж байснаас ч илүү асуудлыг шийдсэн байх болно.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!