Архины хордлого болон шарталт тайлах супер ундаа

Баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэж, багахан балгасан ч шартаад байна уу? Энэ тохиолдолд ихэнх хүмүүс гоймон, бантан идэх гэхчлэн өөр өөрийн аргаар шийдвэрлэхийг хичээдэг. Гэхдээ тус арга нь шарталтыг бууруулахаас, архины хордлогыг огт тайлж чаддаггүй. Тиймээс энэ нь цааш даамжирч, таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхэд хүрдэг аж. Харин бид та бүхэндээ шарталт болон архины хордлогыг зэрэг тайлах нэгэн ундааг танилцуулж, хэрхэн бэлтгэх аргыг зааж өгөх гэж байна.

Архи бидний биед хэрхэн нэвтэрдэг вэ?

Архи хүний биеийн хоол боловсруулах замаар дамжин элгээр шүүгдээд бөөрөнд очдог. Хэтрүүлэн уусан архийг элэг шүүж дийлэхгүй ба энэ нь шууд цусанд шингэнэ. Элэг, бөөр хоёр архийг цэвэрлэхийн тулд өөрөөсөө хэрээс хэтэрсэн их хүч гарган ажилладаг. Гэвч их хэмжээ­ний архи биед шингэсэн бол хорны зарим хэсэг нь гадагшилж чадахгүй биед үлддэг. Хэтэрхий их архи уух нь элэг болоод биеийн бусад хэсгийг хэдэн хэсэг тасчин хаяхтай адил байдалд хүргэдэг.

Шарталтын шинж тэмдгүүд:

  • Толгой өвдөх
  • Толгой эргэх
  • Дотор муухай оргих
  • Бөөлжих
  • Ходоод өвдөх

Архи уусны дараа хэрхэн биеэ цэвэрлэж, хордлогоо тайлах вэ?

Бөөлжих

Архи уусны дараа шууд бөөлжих хэрэгтэй. Ингэхдээ бага зэрэг бүлээн ус ууж, дараа нь хоёр хуруугаа амандаа хийж бөөлжөөрэй. Ингэснээр бие махбодыг цэвэрлэж, этилийн спиртийг биеэсээ гадагшлуулж чадна. Харин маргааш өглөө нь бөөлжөөд ямар ч нэмэргүй. Учир нь тухайн үед архи хэдийн таны биед шингэж, цусанд хүрсэн байх болно.

Өргөст хэмх болон байцаа идэх

Хэдийгээр энэ арга нь хордлогыг тайлж чадахгүй ч, бага хэмжээгээр ч болов тус болох юм. Этилийн спирт нь шингэн алдагдалтыг үүсгэдэг учир шартаж байгаа бол өргөст хэмх, байцаа зэрэг усархаг ногоог идээрэй. Мөн байцаа нь калигаар баялаг бөгөөд энэ нь цусны эргэлтийг сайжруулж, толгойн өвдөлтийг намдаах юм.

Овъёосны шингэн

Этилийн спиртийн хор нь эрэгтэй хүний биед 2-4 хоног, эмэгтэй хүний биед 2 долоо хоногийн хугацаанд задарч байдаг. 1.5 литр усанд 1 стакан бүхэл үрийн овъёос хийж, 1 цаг хуурай сэрүүн газар хадгална. Бэлэн болсон шингэнээ өдрийн турш бага багаар уугаарай. Энэ нь хордлогыг тайлж, архины эсрэг нөлөө үзүүлэх болно.

Шарталтын эсрэг байгалийн ундаа

Архины хордлогоос үүдэж, хүн шингэний дутагдалд ордог. Тиймээс юу ч болж байсан маш их шингэн уух хэрэгтэй. Ингэснээр архи бөөрөөр дамжин гадагшилж, бие махбодь цэвэрлэгдэх юм. Ингэхдээ зүгээр нэг ус бус тусгайлан бэлтгэсэн усыг уугаарай. Шарталтынхаа байдлаас хамаараад 4-10 грамм хүнсний содыг 1,5 литр орчим усанд уусгаад уух хэрэгтэй. Ингээд л таны шарталт намдаж, архины хордлого ч тайлагдана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!