Целлюлит үүсгэдэг санаанд оромгүй зүйлс: Үүнд кофе хүртэл багтсан

Хичнээн туранхай байсан ч гэсэн, тухайн хүнд целлюлит байж болно. Мөн огцом турах эсвэл таргалсны дараа целлюлит үүсч болдог. Ямар ч бай, энэ таны бие болоод гоо үзэмжийг үнэхээр онцгүй харагдуулдаг шүү дээ. Тэгвэл дараах хүнсний бүтээгдэхүүнүүд нь целлюлитийг улам ихэсгэдэг байна. Ингээд дараах зүйлстэй танилцъя.

1. Хоолны давс

Хэрэв та хоол болон цайндаа үргэлж давс хийж хэвшсэн бол энэ нь целлюлит үүсэх бас нэгэн шалтгаан болж байдаг. Тиймээс та аль болох давсны хэмжээгээ багасгаж, цайндаа аль болох давс хийхгүй байхыг хичээгээрэй.

2. Боловсруулсан хүнс

Үүнд чипс, амттан, жигнэмэг гээд л бүхий л төрлийн боловсруулсан, хатаасан бүтээгдэхүүнүүд ордог. Эдгээр нь арьсны чийглэг байдлыг алдагдуулж, целлюлит үүсгэдэг байна.

3. Хийжүүлсэн ундаа

Төрөл бүрийн будагч бодистой хийжүүлсэн ундаа нь биен дэх инсулины хэмжээг ихэсгэхээс гадна, хорт бодисыг нэмэгдүүлдэг. Ингэснээр биед их хэмжээний целлюлит үүсч эхэлдэг юм.

4. Хөөлт ихтэй талх

Хэт их эсгэж болгосон цагаан гурил, болон бялуу, жигнэмэг зэрэг нь целлюлитийг ихэсгэж, нэмэгдүүлэх бас нэгэн шалтгаан болдог гээд та боддоо. Тиймээс одооноос ч болов, тэдгээрийн хэмжээг хязгаарлах хэрэгтэй биш гэж үү.

5. Кофе

Үнэхээр итгэмээгүй хэдий ч, кофенд дурлагчдад дуулгах муу мэдээ байна. Тус амтлаг ундаа нь целлюлитийг ихэсгэдэг гээд боддоо. Тиймээс та кофеныхоо хэмжээг багасгах гээд үзээрэй.

Харин оронд нь та ногоон цай, бүхэл үрийн хүнс, брокколи, байцаа, цитрусын төрлийн жимс, өргөст хэмх, улаан лооль, зэргээс сонгоод хэрэглээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!