Илүүдэл жинтэй дээрээс нь зүрхний өвчтэй бол энэ аргаар турж бас зүрхээ эмчлээрэй!

Жин нэмэхэд бидний хөдөлгөөн хязгаарлагдаж, үүний улмаас зүрх өвддөг шүү дээ. Миний мэдэх илүүдэл жинтэй хүмүүс бүгд зүрхний асуудалтай байдаг. Жин нэмэх нь зөвхөн гоо зүйн талаасаа асуудалтай биш бөгөөд таны эрүүл мэндтэй ч салшгүй холбоотойг мартуузай. Ялангуяа зүрхний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй тул та ядаж гадаад үзэмжиндээ анхаардаггүй юмаа гэхэд дотоод эрхтнүүдийнхээ үйл ажиллагааг бодож, турах арга хэмжээг авах хэрэгтэй.

Харин зүрх муутай хүмүүс төдийлөн сайн дасгал хөдөлгөөн хийж чадахгүй учир хэрхэн жингээ хасах вэ хэмээн толгойгоо гашилгадаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ зүрхээ ачааллуулахгүйгээр жингээ хасах аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Энэ нь 7 хоног барих хоолны дэглэм юм. Та үүний ачаар 7 хоногт жингээ хасч, дээрээс нь зүрхээ эрүүлжүүлж чадна.

Долоо хоногийн хоолны дэглэм

Та энэ дэглэмийг барихын тулд 7 хоногийн турш нэг шөлийг уух хэрэгтэй. Харин тус шөлийг хэрхэн бэлтгэх аргыг эхлээд сурч авцгаая.

Орц:

  • Улаан лоолийн соус – 350 гр
  • Улаан лооль – 1 ширхэг
  • Ногоон сонгино
  • Үхрийн тунгалаг шөл – 2 литр
  • Цоохор майлз – 1 ширхэг
  • Вандуй – 300 гр
  • Амтат чинжүү – 1 ширхэг
  • Сармис – 5 хумс
  • Давс, перец – амталгаагаар

Хийх арга:

Улаан лооль, амтат чинжүү болон сонгиноо дөрвөлжилж хэрчинэ. Ус буцалгаж, үүндээ ногоонуудаа хийж чанаж аваарай. Болгосон ногоогоо буцалж буй шөлөндөө хийж, үлдсэн орцуудаа нэмж, 20 минут чанаад гал дээрээс авна. Ингээд нэг ёсондоо таны шөл бэлэн болох юм.

Даваа гараг: Шөлөө хоёр удаа бэлтгэж ууна. Үүнийхээ хажуугаар төрөл бүрийн жимс идэж болно. Гэхдээ гадил жимс идэхээс татгалзаарай.

Мягмар гараг: Шөлөө 2 удаа ууна. Хажуугаар нь шош, вандуй зэргээс бусад ногоог идэж болно. Та энэ өдөр жимс идэж болохгүйг анхаар. Зөвхөн ногоо идэх ёстой.

Лхагва гараг: Шөлнөөсөө 2 удаа ууна. Өөрийн хүссэн жимс болон ногоог идэж болно.

Пүрэв гараг: Шөлнөөсөө 2 удаа ууна. 3 ширхэг гадил идэж, хүссэн хэмжээгээрээ сүү уугаарай.

Баасан гараг: Шөлнөөсөө 2 удаа ууна. 100 гр үхрийн мах чанаж, улаан лоольтой хамт иднэ.

Бямба гараг: Шөлнөөсөө 2 удаа ууна. Үхрийн махан стейк, ногоотой хамт хуурч идээрэй.

Ням гараг: Шөлнөөсөө гурван удаа ууна. Бор будаа, ногоотой хольж идээрэй.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!