Өөрийгөө хэт өндрөөр үнэлдэг болохыг илтгэх 6 шинж тэмдэг

Үеийн залуусаасаа нэлээд хожуу хүнтэй танилцсан ч, сэтгэлд нийцэх хүн олох үнэхээр хэцүү байна уу. Хэрэв тийм бол та өөртөө нэг дүгнэлт хийгээд үзэрэй. Уулзсан хүн бүрээ голонгуй байгаа нь таныг хэт өндөр стандарттай болохыг ч илтгэж байж болох шүү дээ.

1. Урьд өмнө хэзээ ч удаан хугацаанд харилцаа үүсгэж байгаагүй

Хэрэв та урьд өмнө удаан хугацаанд хэн нэгэнтэй харилцаа үүсгэж байгаагүй, үргэлж богино хугацааны учралуудтай учирч явсан бол өөртөө нэг дүгнэлт хийгээд үзээрэй. Мэдээж өөртөө таарахгүй нэгэнтэй учирсан байж мэдэх ч, тэр бүгдэд таалагдаагүй бол танд л асуудал байж таарна.

2. Бусдыг дэндүү их шүүмжилдэг

Тэдний яриа, харагдах байдал, өмссөн хувцас, хэв маяг гээд л бүхий л зүйлс нь дэндүү онцгүй, таалагдахгүй байна уу. Хэт их шүүмжилж өөлөх нь таны сэтгэлд хүрэхгүй байгаа тэрчлэн босго өндөртэй болохыг тань илтгэнэ.

3. Зөвхөн нэг газраа л уулздаг

Үргэлж нэг газраасаа болзоот залуугаа хайдаг, уулздаг бол танд нэгэн хэвийн зүйл тохиолдсоор байх болно. Иймд та арай өөр шинэлэг газарт хэн нэгэнтэй уулзаад үзээрэй. Танд арай өөр мэдрэмжийг өгөх болно.

4. Танай найзууд зэрэглэл өндөр

Хэрэв та хэт өндөр зэрэглэлтэй найзуудтай уулзаж, түүний хэрээр найз залуу болон бүсгүйдээ ч тэр хэмжээний шаардлагыг тавьдаг бол амьдралаа арай өөрөөр харах гээд хичээгээрэй.

5. Хүмүүст боломж олгодоггүй

Заримдаа та эсрэг хүйсийн нэгэндээ хүлээцтэй хандаж, боломж өгөх хэрэгтэй. Харин тэгдэггүй бол танд тохирох учралтай таарахгүй байж мэднэ.

6. Өөрийгөө дэндүү өндрөөр үнэлдэг

Өөрийгөө дэндүү өндрөөр үнэлэх, хэт дөвийлгөснөөр та өөрт тохирох төгс нэгэнтэй уулзаж учирч чадалгүй, өнгөрөх магадлал өндөр юм. Өөрөөсөө бусдыг доош нь хийх хандлага нь таны хувийн амьдралд сөргөөр нөлөөлнө.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!