Хоолойн өвчин хүндэрвэл үе мөч, бөөр, зүрхэнд нөлөөлдөг. Харин үүнийг бага дээр нь тэр дор нь эмчлэх ганц арга бий! - Senbii.COM

Хоолойн өвчин хүндэрвэл үе мөч, бөөр, зүрхэнд нөлөөлдөг. Харин үүнийг бага дээр нь тэр дор нь эмчлэх ганц арга бий!

Хоолой нь өвдөж үзээгүй хүн гэж үгүй л болов уу. Энэ өвчний албан ёсны нэр томъёо нь хоолойн бах буюу ангин юм. Хүмүүс энэ өвчний хор уршгийг сайн мэддэгүй болоод тэр үү, тэрбүр тууштай эмчилдэггүй. Тэгтэл энэ өвчин хүндэрхээрээ зүрх, бөөр, үе мөчиндөө орж хүндээр өвчлүүлдэг.

Хоолойн өвчнийг удаалгүй аль болох түргэн эмчлэх хэрэгтэй. Хоолой сэрвэгнэж, юм залгихад хөндүүрлэж бага зэрэг улайсан байх нь хоолой өвдөх анхны шинж тэмдэг юм. Эдгээр шинжүүд илрэх л юм бол тэр даруй арга хэмжээ авч эхлэх шаардлагатай. Хөөрүүлсэн халуун сүү хоолойг цочроодог учраас ийм үедээ ууж хэрэггүй. Хоолой хөндүүрлээд байвал өдрийн турш 2-3 ширхэг каланхоэны (тасалгааны ургамал) навч удаан зажилж ид. Энэ ургамал бараг айл бүрд бий.

Хоолойгоо давстай усаар зайл

1 стакан халуун бүлээн усанд 1 хоолны халбагаар овоолон давс хийж уусгаад хоолойгоо зайлна. 3-4 удаа зайлсны дараа хоолойн өвчин бага дээрээ хүндрэлгүй дарагддаг. Марганцыг усанд өтгөн биш найруулаад өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлж болно.

Хоолойн өвчнийг анагаах шилмэл арга

1 литр үхрийн сүүнд 25-30 гр гацуурын мөчир хийж 15 минут чанана. Хэсэг хугацааны дараа сүүгээ шүүж өдрийн турш бүлээсгэж ууна. Мөчрийн оронд болж гүйцээгүй хялх ногоон боргоцойг хэрэглэж болно. Гэхдээ боргоцойг хагас цаг чанана. Энэ сайхан амттай сүүг ууснаар та ханиад томууг ч эмчилнэ, тамир тэнхээ ч орно.

Эртний оточ нар хоолой өвдсөн үед шөнө унтахдаа хоолой дээрээ зөгийн бал түрхсэн байцааны навч тавьж унтахыг зөвлөдөг байсан. Байцаан дээрээ пергамент цаас (нэвтрүүлэхгүйн тулд) тавиад гадуур нь ороолтоор орооно. Зөгийн балаа бүрэн хаттал боолтоо авахгуй. Энэ арга өвчнийг нам дарна. Харин энэ зөвхөн ангинд төдийгүй хоолойны бусад өвчинд ч сайн.

Төмс чанасан усны уураар утах

Чанасан төмсний ууранд хоолойгоо утах аргыг олон хүн мэднэ. Бага усанд жижиг төмс хальстай нь чанаад шөлөнд нь 2 ширхэг валидол хийнэ. Дээгүүрээ зузаан алчуур бүтээгээд ууранд нь хоолойгоо утна. Хоолойн ангиныг бөөрөнхий сонгины шүүсээр эмчилж болно. Гэхдээ эдгээр жорууд зүрхний цусан хангамжын дутагдалтай, зүрхний хэм алдагддаг, ходоодны шархтай хүмүүст тохирохгуй. Мөн уушгины агшил хүчтэй явагддаг өвчтэй хүмүүс түүхий сонгино хэрэглэж болдоггүй.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!