Цагаан сарын дараа эрчимтэй турахыг хүсэгчдэд: Амттан идэх хүслээ хэрхэн дарах вэ?

Ер нь бол жингээ хасаж байгаа ихэнх хүмүүсийн хувьд, амттан болон бүхий л төрлийн түргэн хоолноос хэрхэн татгалзаж сурах байдаг. Гэвч энэ нь таны бодож байгаагаас хамаагүй төвөгтэй. Хүүхдүүд гэлтгүй амттангийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй томчууд байдаг. Харин та тэдний нэг бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

1. Амттан идэх хүслээ хуур

Амттан хэмээх үгэнд шоколат, бялуу санаанд буудаг. Амттан дундаа хамгийн амттай бас донтуулдаг нь магадгүй шоколат шүү дээ. Гэсэн хэдий ч та шоколат бялуу идэхийн оронд түүнийг жимс болон багахан хэмжээний самраар орлуулж, хорхойгоо дарж чадна. Мөн шоколат болон амттан идэхдээ зөвхөн нэг халбагыг идэж байгаарай.

2. Амттан сэтгэл санааг дээрдүүлнэ. Гэвч…

Их ажлын дараа болон бага зэрэг толгой өвдөх, стресстсэн үедээ жаахан шоколат идчихэд л таны бие эрч хүчээр сэлбэгдэж, толгой хүртэл өвдөхөө больчихдог нь сонин шүү. Гэхдээ нүдний ил болон дэргэдээ хэзээ ч битгий амттан ихээр байрлуулаарай. Үүнийг нүднээс далд байхаар газарт тавьж хэвшээрэй.

3. Хоолны дараах амттан бэлхүүсний тойргийг 2 см-ээр нэмнэ

Хэрэв та махан төрлийн хоол, зууш идсэний дараа чихэр, амттан идсээр байвал, хоёр долоо хоногийн дараа гэхэд л ойролцоогоор 1.5 см нэмж, бэлхүүсний тойргоор 2 см нэмэгдэнэ. Тиймээс та илүүдэл жинтэй болмооргүй байвал, үүнийгээ зогсоох хэрэгтэй. Түүнчлэн зарим үед сахар ихдсэнээс болж, толгой өвддөг.

4. Хэрэв сэтгэл санаа тавгүй бол…

Орой унтахын өмнө халуун бүлээн шүршүүрт орсны дараа унтахын өмнө бага зэрэг халуун шоколат уувал, та шөнийн турш илүү амгалан нойрсохоос гадна, уур бухимдал буурна. Гэвч 7 хоногт 1 ээсихгүй удаа халуун шоколат уугаарай. Эс бөгөөс илүүдэл жин нэмэгдэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!