Эмээ минь манайд ирж хэд хонохдоо гэрийн ажил хийхийг зааж өгсөн. Тэр дундаас хамгийн хэрэгтэй гэсэн цэвэрлэгээ хялбарчлах аргуудыг танилцуулъя!

Цагаан сарын их ажлын дараа гэрээ цэвэрлэх багагүй асуудалтай тулгардаг шүү дээ. Олон хүний хөлд дарагдсаны дараа гэрийн хаа саагүй толбо тогтож, цэвэрлэхэд ч үнэхээр төвөгтэй байдаг. Миний хувьд ийм асуудлаа өмнө нь мөнгө төлж хүмүүсээр цэвэрлүүлдэг байсан. Гэхдээ өнгөрсөн жил эмээ минь манайд хэд хонохдоо надад гэрийн ажил зааж, хэцүү толбо, асуудлыг хэрхэн амархан арилгаж, цэвэрлэж болох аргуудыг сургасан юм. Одоо би ямар ч толбо, асуудлаас айхгүй болсон.

Толбо арилгахдаа давсыг ашигла

Хоол хийж, зуух ашигласны дараа гадуур нь асгарсан шөл, хоол зэрэг нь түлэгдэж, толбо үүсгэдэг шүү дээ. Харин үүнийг арилгаж цэвэрлэнэ гэхээр л үстэй толгой арзайдаг. Тэгвэл үүнийг давс ашиглаж, тун ч амархан цэвэрлэж болно. Та түлэгдсэн зуухан дээрээ давс асгаж, 10-20 минут байлгаарай. Дараа нь пролон ашиглаж үрээрэй. Тэр дороо л бүх толбо алга болсон байх болно.

Хутга ирлэх

Айл болгонд л энэ асуудал тулгардаг болов уу гэж бодож байна. Удаан ашигласан хутга ир нь мохож, сүүлдээ юу ч даахгүй болдог шүү дээ. Харин танай гэрт хутга ирлэгч байхгүй бол аяганы ёроол хэсэг эсвэл таваг ашиглаж хутгаа ирлэж болох юм.

Лууванг хурдан хальслах

Лууванг та хутга эсвэл төмс хальслагчаар бус төмөр угаалтуураар хальсалж байгаарай. Ингэснээр луувангаа хэт хальсалж, хамаг амин дэмийг нь хаячих вий дээ хэмээн айлтгүй болох юм.

Талхны үйрмэг бэлтгэх

Хоол хийхэд заримдаа талхны үйрмэг хэрэг болдог шүү дээ. Энэ тохиолдолд та талхаа хөлдөөж, дараа нь үрэгчээр үрээрэй. Тун ч хялбар байх болно.

Хагарсан өндгийг цэвэрлэх

Газар унаж хагарсан өндгийг цэвэрлэх хэцүү гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Хаа сайгүй наалдаж, улам бүр заваартана. Тэгвэл үүнийг хялбархан цэвэрлэхийн тулд хагарсан өндөг дээрээ давс асгаад, 5 минут хүлээгээрэй. Дараа нь өндгөө шүүрдэхэд ямар ч асуудалгүй дээрээс нь шал бохирдуулахгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!