30 минутанд хийж болох амттай талхны жор

Амралтын өдөр та гэр бүлийнхэндээ амттай талх хийж өгөөрэй. Дэлгүүрээр зарагддаг хөөлгөгч ихтэй, удсан талх идэхийн оронд өөрөө гэртээ хийх нь хамаагүй амттай төдийгүй хэмнэлттэй. Тиймээс бидний танилцуулах жороор амттай талх хийж үзээрэй.

Орц:

  • Гурил – 250 гр
  • Хөөлгөгч – 6 гр
  • Давс – 4 гр
  • Масло – 30 гр
  • Сүү – 100 мл
  • Ус – 50 мл
  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Сүү – 5 мл

Хийх арга:

Өндөгний шар болон сүүгээ үлдээж, бусад бүх орцоо хольж зуураарай. Зуурсан гурилаа хучиж, 90 минут амраана. Дараа нь бага зэрэг нухаад, ахин 10 минут амраах хэрэгтэй.

Одоо гурилаа 5 хэсэгт хувааж, талхны хэлбэрт оруулан, шарах шүүгээндээ хийнэ.

Шарах шүүгээндээ хийхээс өмнө өндөгний шар болон сүүгээрээ гурилаа арчиж, тараагаарай. Ингээд 180 хэмд 20-30 минут жигнэж, таны талх бэлэн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!