Ойрын 10 жил хамгийн эрэлттэй, өндөр цалинтай байх 14 мэргэжил

Өдгөө мэргэжлээ зөв зүйтэй сонгох нь амжилтанд хүрэх үү? харамсаж суух уу? гэдгийг тодорхойлж өгөх гол хүчин зүйл болоод байгаа билээ. Харин хүүхэд залуусын тухайд ихэвчлэн багш, эмч гэх түгээмэл мэргэжлүүдийг сонгон, цаашлаад ажлын байргүй хоцрох нь ч бий. Ингээд хамтдаа дэлхийн хөдөлмөрийн товчооноос гаргасан ирээдүйд хамгийн өндөр эрэлт, цалинтай байх мэргэжлүүдийг харцгаая.

1. Агаарын замын хянагч

Жилийн цалин: 118,740 доллар

Энэ нь маш нэр хүндтэйгээс гадна цалин өндөртэй ажил юм. Мэдээж ирээдүйд нисэх онгоцны тоо ихэсч, улс бүрээс бүх л чиглэл рүү нислэг хийдэг болоход агаарын замын хянагч, диспечир хүмүүст өндөр эрэлттэй болох аж. Бусдын амь насыг хариуцаж ажиллах нь маш хариуцлагатай болоод нэр хүнд өндөртэй ажил билээ.

2. Уул уурхайн инженер

Жилийн цалин: 107,880 доллар

Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, шинэ бүхний эхлэлийг тавилцана гэдэг маш гайхалтай хэрэг билээ. Тус мэргэжил нь ирээдүйд улам бүр эрэлттэй болж цалин хөлс нь ч цаг минутаар хэмжигдэх аж. Энэ нь тухайн хүнээс авьяас чадвар, мэдлэг боловсрол шаардахаас гадна эр зориг, хүчийг ч мөн давхар хүсэх юм.

3. Мэдээ алдуулагч

Жилийн цалин: 99,270 доллар

Мэдээ алдуулагч эмч нь ирээдүйд бусад эмч, ажилтангуудаас илүүтэй эрэлттэй байж, хүн бүрийн хүндлэлийг хүлээж, цалинг ч ихээр авах байна. Гэхдээ та тус ажлыг хийхийн тулд өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй байх шаарлагатай юм. Учир нь хүний амь насыг хариуцаж ажиллана гэдэг тийм ч амар хялбар зүйл биш аж.

4. Туслах эмч

Жилийн цалин: 99,270 доллар

Энэ нь эмч нарын ажлыг нугалж, жижиг сажиг зүйлсийг төвөггүй хийх хүмүүсийг хэлдэг билээ. Тус мэргэжлийн хүмүүс ч мөн анагаах ухааны мэдлэг ихээр шаардагдахаас гадна авхаалжтай сэргэлэн байдлыг ч мөн өөртөө шингээсэн байх хэрэгтэй хэмээдэг аж.

5. Сонсголын эмч

Жилийн цалин: 77,420 доллар

Өдгөө чихэвчний хөгжим сонсож, амьдралын буруу дэглэм зэрэг хүчин зүйлсээс болж ирээдүйд сонсголын асуудалтай тулгарах хүмүүс олшрох аж. Тиймдээ ч сонсол, чих хамар хоолойн эмч нарын эрэлт эрс нэмэгдэж, тэр хэрээрээ цалин ч өсөх байна шүү.

6. Эдийн засагч

Жилийн цалин: 75,280 доллар

Ямарваа нэгэн албан байгууллага, компанийн санхүүгийн асуудлыг 100% хариуцан хийх хүмүүс билээ. Та мөнгөний асуудалтай байнга холбогдох тул дээд зэргийн хариуцлагатай байх шаардлагатай төдийгүй гүйлгээ ухаан, тооцоолол сайтай байх хэрэгтэй юм.

7. Програм хөгжүүлэгч

Жилийн цалин: 73,350 доллар

Хэрэглэгчийн хүссэний дагуу тухайн программ хангамжийн системийг хөгжүүлэх, загварчлах, судлах зэргийг хийдэг бөгөөд пограмчлалын хэлний мэдлэг сайтай байх шаардлагатай юм. Тэдний хувьд жил ирэх тус эрэлт нь ихсэж, олох мөнгө нь ч олшрох байна шүү.

8. Шүдний эмч

Жилийн цалин: 72,720 доллар

Өдгөө ч цалин өндөртэй, нэр хүндтэй мэргэжилд тооцогддог шүдний эмч нь эрчээ алдалгүй дээш тэмүүлсээр байх аж. Ирээдүйд илүүтэй хэрэгцээтэй, эрэлттэй мэргэжил болох төдийгүй хүн бүр л шүдний эмч болохыг хүсч мөрөөдөх тул та яг одоо өөрийн замаа сонгож, тохирох мэргэжлээ сонгоорой.

9. Төслийн менежер

Жилийн цалин: 69,820 доллар

Ямар ч бүтээн байгуулалт, бизнес, ажиллагааг явуулахад хамгийн чухал зүйл бол төсөл байдаг билээ. Харин тус төслийг боловсруулж, удирдах менежерүүд ямагт дээгүүр байр эзэлсээр ирсэн юм. Тэд цаашдаа ч энэ эрчээ алдалгүй үргэлж манлайд явж, хамгийн эрэлттэй мэргэжил байсаар байх аж.

10. Геодези инженер

Жилийн цалин: 61,880 доллар

Замын өндөр, төлөвлөлтийн түвшинг шалгадаг тус мэргэжлийн эрэлт цаашдаа улам ихээр өсөх төлөвтэй байгаа юм. Бүтээн байгуулалт ихээр хийгдэх тусам тус мэргэжлийн эрэлт өсч байх боловч мэдээж чадвартай, мэргэжилдээ сонирхолтой хүн л амжилтад хүрч чадах билээ.

11. Эмнэлгийн төхөөрөмжийн завсарчин

Жилийн цалин: 56,670 доллар

Жил ирэх тусам эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэн, илүү дэвшилтэт болоод байгаа билээ. Харин эдгээрийн эвдрэл гэмтэлийг хариуцсан мэргэжилтэн, засварчид хамгийн эрэлттэй хүмүүс байх аж. Жил ирэх тусам тэдний байр суурь дээшилж, цалин нь ч өсч байх юм.

12. Хуульч

Жилийн цалин: 54,650 доллар

Хуульчийн мэргэжил удахгүй устаж алга болно хэмээн нэг хэсэг нилээдгүй шуугисан билээ. Гэвч улс мөхчихөлгүй, төр тогтнож байгаа цагт хуульчийн мэргэжил эрэлттэй хэвээрээ л байх болно. Тэд хуулийн хүрээнд аливаа асуудлыг шийдэх, маргааныг таслах, гэмт этгээдүүдийг хуулийн дагуу шийтгэх зэрэг үүрэгтэй юм.

13. Цахилгаанчин

Жилийн цалин: 52,940 доллар

Бид тог цахилгааныг хэрэглэж байгаа цагт цахилгаанчин хэрэг болж л таарна. Тэр бүү хэл ирээдүйд тус мэргэжил нь илүүтэй эрэлттэй болж, нэр хүнд нь ч асар ихээр өсөх төлөвтэй байна. Мөн цалингийн тухайд ч дээшлэх бөгөөд таниас өндөр боловсрол шаардахгүй боловч мэргэжлийн ур чадвартай байхыг хүсэх аж.

14. Оршуулгын ажил зохион байгуулагч

Жилийн цалин: 52,990 доллар

Өдгөө хүн бүхэн нь биеийн амрыг харж бүх зүйлийг л бусдаар мөнгө төлж хийлгэхийг эрмэлздэг болоод байгаа билээ. Харин энэ байдал нь цаг хугацаа өнгөрөх тусам ихсэх бөгөөд тэр хэрээрээ оршуулгын ажил зохион байгуулагч компанийн олох ашиг, эрэлт ихсэх байна. Тиймдээ ч тус ажлыг зохион байгуулагч нар хангалттай цалин авч, хүссэнээрээ сайхан амьдрах боломжтой билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!