Хоолой маань үргэлж өвдөөд байдгийг огт тоодоггүй байлаа. Гэтэл энэ санаснаас ноцтой өвчин байсан юм!

Саяхныг болтол миний хоолой үргэлж л өвдөж, тэр бүрт хүчтэй, сайн гэсэн эм болгоныг уудаг байлаа. Гэвч дандаа эм уух, тэр тусмаа ойр ойрхон хоолой өвдөх нь ямар нэг хавдрын шинж тэмдэг байхыг үгүйсгэдэггүй байна. Ялангуяа залгиурын хавдраас болж, хоолой үе үе, заримдаа бүр шалтгаангүйгээр өвдөх нь бий.

Дэлхий дахинаа жилд 800-1000 орчим хүмүүс залгиурын хавдрын эмгэгээр өвчилдөг. Тэдний ихэнх нь шинж тэмдгээ тоолгүй өнгөрүүлсээр өвчний байдлыг хүндрүүлсэн байдаг нь харамсалтай.

Шинж тэмдгийн хувьд, томуу болон хоолойн өвчинтэй төстэй ижил илэрдэг тул, маш олон хүмүүс томуу, томуу төст өвчинтэй андуурдаг. Залгиурын хавдрын үед ихэвчлэн дараах шинж тэмдгүүд илэрдэг.Үүнд:

  • Амьсгалахад хүндрэлтэй болох
  • Үе үе ханиалгах, багахан цус үзэгдэж болно
  • Хүзүү болон чих өвдөх
  • Хоол болох шүлсээ залгихад хөндүүрлэж өвдөх
  • Хүзүү болон хоолой орчим хавагнах
  • Жин хасах
  • Хоолны дуршил буурах зэрэг шинжүүд илэрдэг

Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал, яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг сануулъя. Тус өвчин ихэвчлэн архи, тамхины зохисгүй хэрэглээтэй, дархлааны систес сулрах, папиллома вирус болон эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэх нь элбэг.

Мөн дууны өнгө бүдүүрэх, хоолой үргэлж хуурайших, загатнах зэрэг таагүй шинж тэмдгээр илэрч болдог. Иймд танд дараах шинжүүдээс илэрч байвал, даруй эмчийн хяналтанд орох нь зүйтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!