Хүүхдүүддээ түшиг болж, удаан амьдрахсан хэмээн эмээ минь өглөө бүр үүнийг уудаг. Одоо эмээ 90 гарчихсан, хөнгөн шингэн, эрүүл саруул амьдарч байна!

Турмерик нь зөвхөн Азид уламжлал болон хэрэглэгддэг байсан бол одоо хэдийн барууны орнуудад ч түгээмэл хэрэглээ болжээ. Турмерик нь зөвхөн хоолыг амттай болгоод зогсохгүй мөн эрүүл мэндэд маш сайн нөлөө үзүүлдэг, жишээлбэл, хөгшрөлтөөс сэргийлэх, үрэвсэл шарх зэргийг эдгээх болон биеэс хорт бодисыг гадагшлуулах зэргээр нөлөөлдөг.

Энэхүү турмерикийн гайхалтай шинж чанарууд нь түүний идэвхитэй бүрэлдэхүүн хэсэг болох куркумин-ий үр дүн бөгөөд энэ нь эрүүл мэндэд маш их ач холбогдолтой болох нь батлагдсан байдаг. Энэ амтлагчыг өөрийн дуртай хоолны орц, уух зүйлдээ нэмж оруулаарай. Нунтаг турмерикийг бүлээн устай холиод ч өглөө ууж болно. Яагаад турмериктэй усыг өнөөдөр энэ цаг мөчөөс ууж эхлэх ёстой 10 шалтгааныг бид танд хэлье.

  • Үрэвсэл болон шархны эдгэрэлтэнд тустай
  • Тархины үйл ажиллагааг хамгаалж дэмжинэ
  • Куркумин нь антиоксидантаар баялаг бөгөөд энэ нь хавдрын эсрэг тэмцэх үйлчилгээтэй
  • Хоол шингээлтийг сайжруулна. Турмерикийг тогтмол хэрэглэснээр хоол шингээх үйл ажиллагааг сайжруулдаг нь батлагдсан байна.
  • Зүрхийг хамгаална. 3 долоо хоног куркуминийг хоол хүнс уух зүйлдээ хэрэглэсний дараа зүрхний үйл ажиллагаа сайжирсан болох судалгааг Японы Нигатагийн Эм Зүй болон Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн судлаачид судалжээ.
  • Үе мөчний үрэвслийг багасгана. 2012 онд явуулсан судалгаанд, куркумин нь стеройд биш ч гэсэн энэ нь үрэвслийн эсрэг үйлчилдэг маш хүчтэй бодис (NSAID) агуулаг бөгөөд диклофенакаас илүү хурдан өвчин болон хавдалтыг намдаадаг болохыг тогтоожээ.

  • Хөгшрөхөөс сэргийлж таныг залуу харагдуулна.
  • Элэгний үйл ажиллагааг дэмжиж мөн хамгаална. Турмерик нь зөвхөн элэгийг хорт бодисоос хамгаалах бус мөн хордсон эсүүдийг дахин сэргээж чаддаг. Цаашлаад цөсний хүүдийн үйл ажиллагаанд ч эерэгээр нөлөөлдөг байна.
  • Биеийн хүчил шүлтийн харьцааг тэнцвэржүүлдэг. Турмерик нь шүлттэй бөгөөд энэ нь хорт хавдартай холбоотой биен дэх хүчлийг саармагжуулж, хүчил шүлтийн харьцааг тэнцвэржүүлдэг гэсэн үг.

Турмериктэй ус хиймээр байна уу? Хэрхэн хийх вэ гэхээр :

Хийх арга нь маш амархан. 1 халбага нунтаг турмерикийг чимх хар перецтэй холиод 1 аяга бүлээн усанд хутгаарай. Бүх ширхэгүүд нь хайлах хүртэл нь хутгана. Мөн усаа бүлээн байхад нь уух хэрэгтэй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!