Охин маань байн байн ханиад хүрээд бронхиттой болчихсон байлаа. Харин үүнийг ачаар эм хэрэглэхгүйгээр ханиалгыг нам дарж чадсан!

Таны хүүхэд бронхиттой, эсвэл байн байн ханиад хүрээд шаналж байгаа бол доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Өглөөгүүр ихээр ханиалгах, ядарч сульдах, мөн ойр ойрхон ханиад хүрэх, удаан эдгэрэх нь бронхитийн шинж тэмдэг байдаг. Бронхит гэдэг нь гадаад орчны бохирдол, тамхидалт, тоосжилтоос үүдэлтэй амьсгалын замын өвчин ба гуурсан хоолойн хурц үрэвсэл юм.

Энэхүү өвчинөөр сүүлийн үед хүүхдүүд нилээд өвчилж байгаа бөгөөд бронхитыг антибиотекоор бус гэрийн нөхцөлд амттай аргаар эдгээх жорыг таньтай хуваалцахаар шийдлээ. Уг арга нь амттайгаас гадна ходоод гэдсэнд мөн ашигтай нөлөө үзүүлдгээрээ онцлог юм.

Энэ шидэт “эм”-ийг бэлтгэхэд доорх зүйлс хэрэг болно.

Орц:

  • 2 ширхэг боловсорсон гадил /энэ нь бор толбо үүссэн гадилыг хэлнэ, дунд зэргийн хэмжээтэй/
  • 2 халбага элсэн чихэр буюу зөгийн бал
  • 400 мл ус

Бэлтгэх: Гадил жимсээ модон юмуу хуванцар халбагаар нухаж бэлтгэнэ. Учир нь төмөр эдлэл гадил жимсийг харлуулдаг учиртай. Элсэн чихрээ нэмж, сайтар холино. Хольц дээрээ буцалгасан халуун усаа хийж 30 минутын турш таглаж хандлана.

Анхааруулга: Та элсэн чихэрний оронд зөгийн бал хэрэглэхээр шийдсэн бол холимогоо хөрсний дараа зөгийн балаа хийж хутгах ёстой шүү. Мөн 3-аас дээш насныханд бэлдмэлээ өгнө.

Хэрэглээ: Энэхүү жороо өдөрт нэг удаа бэлтгэх ба түүнийгээ 100, 100 мл-ээр өдөрт 4 удаа ууж хэрэглэнэ. Хонуулж хэрэглэж болохгүй.

Ингээд хэд хоногийн дараа ханиалга зогсоно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!