Анхаар: Сарын тэмдгийн үед үүнийг яасан ч хэрэглэж болохгүй!

Сарын тэмдэг ирэх үед бие чилж, нуруугаар өвдөх нь их. Энэ өвдөлтөөс сэргийлэхийн тулд та хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Бид энэ удаад сарын тэмдгийн үед юунаас татгалзах ёстойг хүргэхээр бэлтгэлээ.

1. Лаазалсан болон боловсруулсан бүтээгдэхүүнээс сэргийл

Лаазалсан бэлэн бүтээгдэхүүн хэрэглэхэд амар ч гэлээ яг энэ үеэр хэрэглэх үед биед сөргөөр нөлөөлдөг байна. Хэрэглэснээр биед тухгүй мэдрэмж төрөх нь ихсэж, бие бага зэрэг хөөдөг.

2. Тослог ихтэй хоол идэх

Тослог өндөр бүтээгдэхүүн бол мах юм. Мах их идэх юм бол өвдөлт улам ихээр мэдрэгддэг. Тиймээс махны хэмжээгээ хянаарай.

3. Амтат нарийн боов

Нарийн боов амттай гэдгийг мэдэж байгаа ч биеийн эстрогений хэмжээг нэмэгдүүлдэг. Эстроген нэмэгднээр биеийн өвдөлт ихсэнэ. Үүний оронд түр талх хэрэглэхийг зөвлөж байна.

4. Чихэрлэг бүтээгдэхүүнүүд

Бялуу, жигнэмэг, чихэр гээд бүгд таны дуртай амттан байгаа ч энэ хэдхэн хоногт жимсээр орлуулаад үзээрэй.

5. Зайрмаг, бяслаг

Зарих хүний хувьд энэ 2 бүтээгдэхүүн бол өдөр бүрийн хэрэглээ байж болох юм. Гэхдээ яг сарын тэмдэгийн үеэр хязгаарлалт хийх хэрэгтэй. Учир нь зайрмаг бяслаг 2 нь биед яг л тослог ихтэй хоолтой адилаар үйлчилдэг юм.

6. Алкохол

Алкохол хэрэглэхэд сэтгэл санаагаар унах, хямрах гээд муу талууд их. Дээрээс нь цусны эргэлтийг нэмэгдүүлж биед таалагмжгүй мэдрэмжийг төрүүлнэ. Үүний оронд бүсгүй та ногоон цайтай нөхөрлөхийг хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!