Уруулын шивээс хийлгэсэн бүсгүйн итгэмээргүй өөрчлөлт. Анхаараарай бүсгүйчүүдээ!

Сүүлийн үед техник технологи хөгжиж боломжгүй зүйл үгүй болжээ. Нэн ялангуяа мөнгө болон цаг хугацаа боломж нь л байхад та хормын төдийд үзэсгэлэнтэй харагдаж чадна. Бид танд энэ удаа урууландаа шивээс хийлгэсэн бүсгүйн өөрчлөлтийг танилцуулъя!

1. Уруулыг хэлбэржүүлэх, будаагүй үед ч будсан мэт өнгөлөг үзэсгэлэнтэй харагдуулах зорилгоор уруулын шивээсийг хийдэг. Ялангуяа жижиг, хэлбэргүй уруултай бүсгүйчүүд ийм шивээсийг хийлгэх нь илүү тохиромжтой. Уруулын тус зориулалтын будаг нь хамгийн багадаа нэг жил хүртэлх хугацаанд өнгөө барьдаг.

2. Уруулыг хэлбэржүүлээд зогсохгүй, уруулыг бүхэлд нь өнгө оруулах зорилгоор уусгалттай шивж бас болдог. Гэвч энэ нь хөмсөгний шивээсний адил, шивүүлснээс 10 хоногийн дараа жинхэнэ өнгө нь гарч ирнэ. Түүнчлэн уруулыг шивсний дараа хавдаж, тодорхой хугацаанд чимчигнэж болно.

3. Учир нь урууланд маш олон тооны мэдрэлийн судлууд гүйдэг. Шивэлт хийхэд тэдгээр судсыг тодорхой хэмжээнд цочроож байдаг тул, хавдах, чимчигнэх нь хэвийн үзэгдэл байдаг. Хэрэв та дур булаам сайхан уруултай болохыг хүсэж байвал, дараах зүйлийг бодолцоорой.

4. Бидний танилцуулах энэ бүсгүй урууландаа уусгалттай бүтэн шивээсийг хийлгэхээр шийджээ. Учир нь түүний уруул хэлбэр муутай, жижигхэн мэт санагддаг байсан тул, уруулын шивээсээр хэмжээг томруулж,илүү хэлбэржүүлэх зорилготой байсан аж.

Бүсгүй уруулаа улаан өнгөөр шивүүлэхийг хүссэн учраас, түүнд тод улаан өнгийн будгаар шивэлт хийж эхэлсэн байна.

Ийнхүү таны харж байгаачлан, уруулыг шивэх процесс явагдаж байна. Урууланд мэдээ алдуулах тос түрхдэг тул, шивэлтийн өвдөлтийг бууруулна.

Шивж дууссаны дараа уруулын өнгө маш тод, бас хэмжээ нь томорсон харагдана. Мөн бага зэрэг чимчигнэж өвдөж байгаа. Гэвч энэ өвдөлт удахгүй арилна.

Шивээс хийлгэснээс ойролцоогоор 2 өдрийн дараа гэхэд уруулын тав хууларч эхэлдэг. Гэвч энэ үед та тавыг хүчээр хуулах гэж оролдохгүй байснаар өнгийг илүү удаан хадгална.

Ингээд ойролцоогоор 7 өдрийн дараагаас тав суларч, унаж эхэлнэ. Ингээд таны уруулын жинхэнэ өнгө гарч эхлэх юм.

Ингээд шивээс хийлгэснээр 10 өдрийн дараа бүсгүйн уруулын тав бүрэн унаж дуусан, үзэсгэлэнтэй харагдаж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!