Хэлсэн ярьсан, хийсэн зүйлсээ мартаад байна уу? Тэгвэл дараах дасгалыг хийгээрэй!

Нас ахих, түүнчлэн тархины үйл ажиллагаа доголдох, төрсний дараах хямрал, стресс мөн Алцгеймерийн өвчний үед ямарваа зүйлийг мартах, уймрах явдал түгээмэл тохиолддог. Тэгвэл та дараах энгийн дасгалуудыг хийснээр энэ зовиураасаа салж чадна.

1. Чихрийн шижин, зүрхний өвчин зэргээс үүдэж, мартах нь элбэг байдаг. Ялангуяа настай хүмүүсийн хувьд,нүдний хараа сонсгол муудах, нойронд муу болох, сэтгэлээр унах, тархины үйл ажиллагаа доголдох зэргээс шалтгаалдаг.

Иймд та ой санамжаа сайжруулахын тулд дараах дасгалуудыг өдөр тутамдаа хийж хэвшээрэй.  Үүнд: Жагсаалт гаргах

Өнөөдөр хийхээр төлөвлөсөн зүйлс болон дэлгүүрээс авахаар бодсон зүйлсээ цаасан дээр бичиж тэмдэглэх нь таныг өдрийн турш төлөвлөсөн ажлаа бүгдийг нь амжуулахад тусалдаг. Харин таны хийх ёстой дасгал бол, өглөө хийх ажлаа бүгдийг ч бичиж тэмдэглээд цагийн дараа тэдгээрээс хэдийг нь цээжээр санаж байгаа эсэхээ нэг үзээрэй.

2. Гадаад хэлнээс унших, үг цээжлэх

Шинэ үг цээжлэх нь ой тогтоолтыг сайжруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг байдаг. Түүнчлэн таны мэдлэгийг ч мөн давхар сайжруулах болно.

3. Үгийн сүлжээ болон эвлүүлдэг тоглоом тоглох

Чөлөөт цагаараа үгийн сүлжээ бөглөж, эвлүүлдэг тоглоом тоглох нь танд өдрийг илүү зугаатай өнгөрүүлэх боломжийг олгохоос гадна, ой тогтоолтыг ч мөн сайжруулж, тархины үйл ажиллагааг сэргээж байдаг.

4. Хоёр гараараа зэрэг бичих

Хоёр цаасан дээр балаар хоёр гараараа зэрэг бичих дасгалыг боломж гарах бүртээ хийж байгаарай. Ингэснээр таны баруун болон зүүн тархи зэрэг хөгжиж байдаг. Ингэхдээ бичих хурдаа аажим нэмэгдүүлэх хэрэгтэй.

5. Йога болон шинэ спорт, хоббитой болох

Гольф, теннис, йога гэх мэт шинэ спорт хоббитой болох нь таны тархийг сэргээж, ой тогтоолтыг сайжруулах болно. Мөн уран зураг, юм нэхэх, эвлүүлдэг тоглоом эвлүүлэх гэх мэт зүйлсийг ч хийж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!