Ходоодны шархлаагаа эдгээх гэж хамаг л үнэтэй гэснийг хэрэглээд үр дүнд хүрээгүй. Харин хөдөөний айлд очоод үүнийг уугаад л ходоод өвдөхөө больсон!

Ходоодны шархтай хүмүүс өдрөөс өдөрт л нэмэгдэж байна. Энэ нь бидний буруу хооллолттой холбоотой болов уу. Ходоодны шархаа эдгээх гэж хамаг мөнгөө л эмчилгээ, эмэнд зориулсан боловч үр дүнд хүрээгүй. Харин өнгөрсөн зун хөдөө хамаатны ахындаа очиж, шар сүү уугаад л миний ходоод ахиж өвдөөгүй шүү. Тиймээс та бүхэндээ шар сүүг бага зэрэг танилцуулахын зэрэгцээ ач тусыг нь дурдахаар бэлтгэлээ.

Уураглаг идээ бэлтгэхэд тунаран ялгарах шаравтар өнгийн шингэнийг шар сүү гэнэ.Үүнийг зарим нутагт шар ус, шарс гэх зэргээр нэрлэх нь ч бий. Ээдэм, аарцыг шүүх үед шар сүү тунарч ялгардаг бөгөөд ээдмийн шар сүү нь зөөлөн, харин аарцных исгэлэн үнэр амттай байдаг. Хийж бэлтгэхдээ ээдмийг цагаан бөс тааранд уутлаад, гэрийн зүүн хатавчны ханын толгой болон гадаа тусгайлан бэлдсэн модонд өлгөж шар сүүг нь шавхраадаг.

Хэрэглээ:

Аарц, ааруулын шар сүүг зутан болон бор хоолонд нэмж амт, үнэрийг нийлүүлэх уламжлал бий. Харин ээдмийн шар сүүг чихэр, жимсээр амталж, ундаа болгох, буудайн гурилд нэмж алтан шаргал өнгөтэй боов боорцог хийх болон арвай, замбаа багсарч амтлахад хэрэглэнэ. Мөн шар сүүг хоол ундны зориулалтаас гадна ахуйн хэрэгцээнд малчид өргөнөөр хэрэглэдэг.

 

Тухайлбал, аарцны шар сүүгээр туранхай малыг угаавал тарга, тэвээрэг сууна. Арьс шир угаавал арьсны үс сэргэж, чийг нойтныг тэсвэрлэх чанар нь сайжирдаг. Мөн өтсөн малын өттэй хэсгийг угаахад маш сайн цэвэрлэгддэг. Бас аарцны шар сүүг өвс ургамал, тэжээлтэй хольж багсран, малын тэжээл болгодог.

Ач холбогдол:

Шар сүүний уураг нь хүний өвчин эсэргүүцэх чадлыг сэргээж батжуулдаг. Иймээс эмгэг хуучтай болон бага насны хүүхдэд зөөлөн амттай ээдмийн шар сүүг уулгадаг.

Шар сүүг байнга уувал хавдрыг сэргийлэн, таван цулыг шимжүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, биеийн дархлааг нэмэгдүүлнэ. Одоо цагт шар сүүг зөвхөн малчид хийж бэлтгэх бус үйлдвэрийн аргаар ч гаргаж авдаг болсон тул хүн бүр ууж болон ахуйдаа хэрэглэх боломжтой болсон.

Ялангуяа ээдмийн шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, ходоодны шархыг эмчлэн, цус төлжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх зэрэгт сайн нөлөөтэй. Мөн шар сүүг цөс угаахад өргөнөөр хэрэглэдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!