Өчнөөн олон гадаад нэршилтэй “make up” бүтээгдэхүүн дунд толгой чинь эргэж байна уу? Тэгвэл эндээс ялгааг нь мэдэж аваарай!

Base – буюу Суурь гэж юу вэ? Энэ бол нүүр будалтын үндсэн суурь

Үүрэг:

  • Крем, Пудр, болон нүүрэн түрхэгдэх бүх төрлийн будагнаас арьсыг хамгаалах
  • Арьсны өнгийг тохируулж, арьсанд хамгаалалт үүсгэх
  • Крем болон Foundation.ы арьсанд наалдах шингэх чадварыг нэмэгдүүлэх
  • Будалтын тогтоцыг сайжруулах гэсэн үндсэн 4н үүрэгтэй

Хэрвээ чи BB болон CC крем түрхдэг бол Base түрхэх шаардлагагүй. Учир нь энэ 2 крем нь өөртөө Base болон чийгшүүлэгчийг агуулж байдаг. Харин Foundation түрхдэг бол зайлшгүй Base түрхэх шаардлагатай. Мөн Base нь үйлдвэрлэж байгаа компаниасаа шалтгаалаад өөр өөр өнгөтэй байдаг ч үндсэн зургаан өнгө бий.

  • Цайвар ногоон Вase: Нимгэн арьстай, хацрын улайлттай, батга болон бусад шалтгаанаар улайлт үүссэн арьсанд хэрэгдэнэ.
  • Бүдэг ягаан Вase: Өнгөө алдаж цонхийсон арьсанд хэрэглэснээр арьсыг өнгөлөг амьд харагдуулдаг.
  • Шар Вase: Харлаж өнгөө алдсан арьсыг шаргал туяатай харагдуулна.
  • Улбар шар Вase: Наранд борлуулсан эрүүл арьстай мэт харагдуулна.
  • Чернэлийн ягаан Вase: Бор шаргал арьстай хүмүүст зориулагдсан. Ази хүмүүст хамгийн их тохирдог Base
  • Цагаан Вase: Хар болон цагаан батга ихтэй асуудалтай арьсанд хэрэглэдэг бөгөөд мөн бараан царайг цайруулж харагдуулдахаар тус тус зориулагдсан байдаг.

Primer гэж юу вэ?

Үндсэн үүргээрээ Base-тэй ижилхэн боловч нүүрэнд чинь жижиг сажиг үрчлээ үүссэн, нүхжилт ихтэй бол Primer-г сонгож хэрэглээрэй. Primer нь арьсны нүх сүв рүү орон дүүргэж бөглөж өгдөг бөгөөд крем пудр нүх зураас руу орохгүй гоё толигор жигд гадаргуутай болгодог. Primer хэрэглэсний дараа түрхсэн крем маш гоё жигд шингэж өгдөг. Нүх сүврүү орохгүй учраас нүхжилт бий болгодог бас нэг хүчин зүйлээс хамгаалагдаж байна гэсэн үг. Primer нь ихэвчлэн цагаан, бүдэг ягаан өнгөтэй байдаг ба тухайн компанийн бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж өөр өнгөтэй байж болно

Foundation гэж юу вэ?

За бараг л крем юм. Монгол нэршил байдаггүй. Нүүрний бүх хэсэгтээ түрхдэггүй хамрын улаан, нүдний доод талын хар толботой гэх мэт асуудалтай газраа түрхэнэ. Гэхдээ Foundation-г өө дарагч буюу Consealer-н оронд түрхэж болохгүй шүү

Consealer гэж юу вэ?

Энэ бол нүүр будалтын салшгүй нэг хэсэг буюу Өө дарагч. Concealer нь бүх төрлийн крем болон foundation-ны 1000 давхарлаад ч далдалж чадахгүй тэр өөг маш сайн дарахад тусалдаг.

Toner, Lotion гэж юу вэ?

Цэвэрлэх зориулалттай бүтээгдэхүүнүүд бөгөөд ихэнх нь давхар чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг. Хэрэглэх дараалал: Lotion- оор эхэлж нүүрний бохирдол будгийг арилгаад дараа нь Тoner-ийг хөвөнд шингээж байгаад нүүрээ арчих хэрэгтэй. Учир нь Lotion нүүрний будаг бохирдлыг 100% цэвэрлэж чаддаггүй. Харин Toner үүнийг бүрэн цэвэрлэдэг. Үүний дараа тосоо шууд түрхэж болно.

Тоникын ач тус:

  • Нүх агшаана – Гэрийн нөхцөлд жижиг хөвөнд бага зэрэг шингээгээд нүхжилттэй хэсэгтээ зөөлөн товшиж арчина. Энэ нь тослогийг багасгаж, нүхийг жижигсгэх нөлөө үзүүлдэг.
  • Арьсны РН балансыг тэнцвэртэй байлгана – Бидний арьс төрөлхийн хүчиллэг байдаг ба 5, 6 нас хүртэл л РН баланс тэнцвэртэй байдаг. Бидний хэрэглэдэг савангууд ихэнхдээ шүлтлэг байдгаас энэ тэнцвэрийг маш ихээр алдагдуулж байдаг. Харин тоник хэрэглэснээр энэ тэнцвэрийг маш сайн хадгалдаг ажээ.
  • Хамгаалалтын давхрага болдог – Бид нүүрнийхээ будгийг арилгаж цэвэрлэсний дараа эсвэл будахынхаа өмнө цэвэр арьсан дээр тоникоо хэрэглэдэг. Тоник нь арьсан дээр нэмэлт хамгаалалт болж өгдөг учраас ингэх нь зөв юм. Нүх сүвийг агшааж, арьсны хүчил шүлтийг тэнцвэржүүлснээр гадны тоос шороо, нян бактераас хамгаалж өгөх нэгэн хөшүүрэг болдог байна. Мөн крантны усаар угаасан тохиолдолд усны хатуулаг, эрдсийг багасгаж арьсыг хамгаалдаг.
  • Арьсыг сэргээнэ – Гадаадын зарим оронд ялангуяа Европт арьсаа бохирдсон, тослогжсон үед тоникоор угаадаг. Энэ нь арьсыг нөхөн сэргээдэг ажээ. Мөн зарим тоникууд чийгшүүлэх найрлагатай байдаг.

BB крем гэж юу вэ?

BB гэдэг нь Blemish Balm буюу “Өө дарах бальзам” гэсэн утгатай нэршил гэнэ. Германаас гаралтай боловч Ази бүсгүйчүүдийн арьсны онцлогт илүүтэй тохирдог. BB кремийн онцлог нь Foundation-оос илүү шингэн, хөнгөн бүтэцтэй, үрэвслийн эсрэг болон зөөлрүүлэх үйлчилгээтэйд оршино.

ВВ крем нь нэг дор олон төрлийн үйлчилгээг зэрэг үзүүлдэгээрээ савтай Фотошоп хэмээн нэрлэгдэх нь олонтаа. Өнгөний сонголт цөөхөн, ихэвчлэн 2 – 4 байдаг, цайвар шаргал, цайвар саарал, цайвар ягаан, бараандуу гэх мэт. Түрхсэний дараа арьсны өнгө дагуу уусаж төрөлхийн мэт харагдуулдгийг бодолцож арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгож авах нь зүйтэй. Харин ВВ-крем байнга хэрэглэж байгаа тохиолдолд нүүрний арьсаа “ Япон систем ”-ээр буюу 2 үе шаттайгаар маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэхдээ эхлээд цэвэрлэгч тос түрхэн ВВ-кремээ арчиж аваад, дараа нь хөөсөн цэвэрлэгч хэрэглэн угаана.

Mist гэж юу вэ?

Энэ бол тоникын нэг төрөл бөгөөд хөвөнд шингээж арчдаггүй шууд нүүр лүүгээ цацдагыг нь мист гэж нэрлэдэг. Монголчууд маань харин пудр шингээгч гээд нэрлээд сурчихсан. Уг нь бол цацдаг тоник юм шүү дээ. Будахаасаа өмнө болон будсаныхаа дараа цацдаг. Энэ мист нь өөрөө будахын өмнө болон дараа хэрэглэх зориулалттай бөгөөд тэгсэнээр будаг удаан тогтох, арьс халуунд халууцаж улайхаас сэргийлэх, мөн будаг урсахаас сэргийлдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!