Эмэгтэй хүнд ил захидал бичихэд ашиглаж болох хамгийн сайхан үгнүүд
Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Тэр дундаа эмэгтэй хүн сайхан үгсээр чихний сонороо мялааж, сэтгэлийн жаргал эдлэх дуртай. Тиймдээ ч эмэгтэй хүн чихээрээ дурладаг хэмээдэг болов уу. Харин одоо Валентин, Мартын 8 гээд л баярууд ундрах нь ээ. Эдгээр баяруудаар хайртай бүсгүйдээ ил захидал бичихэд чихэнд чимэгтэй үгс дутаж, нэг л эвгүй болоод байдаг уу? Тийм бол та бүхэндээ ил захидалд ашиглаж болох хамгийн сайхан, тансаг үгнүүдийг санал болгож байна.
~Эмэгтэй хүн хайрлаж байхдаа сул дорой, хайрлуулж байхдаа хамгийн хүчирхэг болдог.
~Хайрлаж, хайрлуулах шиг жаргалыг хараахан амсаж үзээгүй явна.
~Хэн дурлаж чадахгүй байна, тэр хүн биш.
~Хайранд зөвхөн би бас чи байгаа. Бусад нь ердөө чимэглэл.
~Магадгүй чи өөрийгөө энэ ертөнцийн жижиг хэсэг гэж бодож болно. Гэхдээ чи хэн нэгний хувьд бүх ертөнц нь юм шүү.
~Хайр дурлал цор ганц. Харин дуураймал загварууд олон байдаг.
~Энэ хорвоод дурлалт бүсгүйн царайнаас сайхан зүйл, хоолойноос сайхан эгшиг гэж үгүй.
~Хэн нэгний хайрыг татна гэдэг насаараа идэх хөрөнгөтэй байхаас ч азтай хэрэг.
~Хайрлана гэдэг хайрласан хүнийхээ амьдралаар амьдрахын нэр.
~Хайрыг ганц үгээр мөхөөж, ганц харцаар сэргээж болдог.
~Хайр дурлалын өмнө үхлийн хар сүүдэр ч хүчин мөхөс.
~Хайрыг далай гэж төсөөлвөөс, эмэгтэйчүүд далайн хөвөө нь болох аж.