Үсээ будуулж, байнга индүүдсэнээс болж гэмтээд дандаа боож явдаг байлаа. Харин би үүнийг гэрийн нөхцөлд хэрэглээд эрүүл, намирсан үстэй болсон!

Сайхан үстэй болохын тулд заавал үсчинд орох хэрэггүй болсон байна. Гэрийн нөхцөлд гар доорх материалаар үсээ сайхан болгох арга байдаг гэдгийг та бүхэндээ хүргэж байна.

1. Таны үс салаалж, өнгөө алдаад байвал пивоор үсээ угаахыг зөвлөж байна

250 грамм пиво дээр нэг халбага зөгийн бал болон бага зэргийг сүү хийгээд сайтар хутгаарай.

Пиво таны угарсан үс болон салааг тань эмчилж, ганцхан угаалтаар эрүүлжүүлэх болно.

Бага зэргийн сүү болон зөгийн бал хийсэн пивоор үсээ угаа.

Үсээ 4-5 минутын турш угаасныхаа дараа тусгай зориулалтын торон малгай өмсөх шаардлагатай.

30 минутын дараа малгайгаа авч, үсээ бүлээн усаар угаах хэрэгтэй. Угаасны дараа таны үс гайхалтай зөөлөрч, эрүүлжсэн байх болно.

2. Өндөг

  • Танд нэг ширхэг өндөг байхад хангалттай.
  • Өндгөө саванд хийгээд сайтар хутгана.
  • Дараа нь өндгөө үсэндээ жигд түрх.
  • 20 минут амраана
  • Хүйтэн усаар үсээ угаана

Үсээ угаасныхаа дараа салаалж, гэмтсэн үснийхээ үзүүрт бага зэргийн ангижруулагч түрхээд, 10 минутын дараа бүлээн усаар үсээ угаагаарай. Энэхүү аргыг долоон хоног хэрэглэснээр таны үс эрүүлжиж, өнгөлөг болох болно.

3. Сармисны ханд

Энэ аргыг хэрэглэснээр үс зөөлөрч, өнгө нь сэргэн гялалзаж, ургалт нь сайжирахаас гадна бэхждэг байна. Сармисны хандаар үсээ долоо хоногт 1-2 удаа шавшиж угаах хэрэгтэй юм байна.

Орц:

  • Сармис – 8-9 хумс
  • Чанамалын шил /500-700 гарммын/ -1 ширхэг
  • Ганга өвс /хатаасан/-100 грамм
  • Буцалсан ус – 0,5 литр

Хэрэглэх заавар: Сармисныхаа хумснуудыг хальслаад нимгэн хэрчинэ. Дараа нь чанамалынхаа шилэнд хийнэ. Ганга өвсөө дээр нь нэмээд буцалсан халуун усаа хийж таглад 24 цаг хандална.

Хугацаа дууссаны дараа хандаа шүүнэ. Шүүсэн хандан дээрээ нэг ширхэг өндөг хагалан хийж хутгахад цайвар өнгийн шингэн болно. Мэдээж өндгөө задартал сайн хутгах хэрэгтэй. Бэлэн болсон хандыг хуурай хуйхандаа түрхэж, массажлана. Үлдсэнийг нь үсээ нэлэнхүйд нь шавшина. Хандаа дуустал шавшсаны дараа халуун алчуураар ороогоод уутан малгай эсвэл гялгар уут углан 30 минут байлгана.

Өндөг болон ганга нь сармисны үнэрийг сайтар дарах тул та санаа зовох хэрэггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!