Таны сонирхсон залуу чинь таныг найзын нүдээр хараад байвал яах вэ?
Таны нүд тэр нэг залууг онилсон боловч одоог хүртэл өөрийн болгож чадаагүй байна уу? Тэр танд сайн ч юм шиг үгүй ч юм шиг болоод байвал энэ нийтлэл танд тусална.
Эхлээд яагаад тэр тантай ийм хэцүү, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй харилцаа үүсгэдэг тухай ярья. Эрчүүд яагаад ийм байдал үүсгэдэг вэ? Магадгүй таниас зөвхөн зөвлөгөө авах гэж ч юм уу эсвэл маш олон эмэгтэй найзтай бөгөөд тэдний нэгийг таныг гэж харж байж ч болох юм. Эсвэл таниас огт өөр зүйл хүсэж байж ч мэднэ. За тэгэхлээр энэ төөрөгдлийг танд тайлж өгье. Тэдэнд эмэгтэй хүнийг найзын шугамаас гарахгүй 3 шалтгаан байдаг:
Ихэнхи эрчүүдэд эмэгтэй-найз буюу эсрэг хүйстнийгээ ойлгохын тулд тань шиг найз хэрэгтэй байдаг. Жишээ нь эмэгтэй хүнд юу бэлэглэвэл түүнд таалагдах, хаана болзвол илүү мэдрэмжтэй залууд тооцогдох талаар мэдээлэл авахын тулд. Өөрөөр хэлбэл таниар дамжуулж эмэгтэй хүнийг судалж байна гэсэн үг.
Эрчүүдийн эргэнд тойронд найз-эмэгтэйчүүд байхад тэд дуртай байдаг. Ийм эмэгтэй-найзтай байх юм бол тэд таныг хүссэн үедээ кинонд урьж, жаахан юм ярьж суухад амар байдаг, цэцэг, бэлэг, болзоо гэх мэт зүйлс шаардлаггүй гэж боддог байна.
Хэрвээ тэр гайхалтай найз бүсгүйгээ хайгаад олохгүй бол эмэгтэй-найзыгаа “запас” болгон хувиргадаг.
Ийм 3 шалтгаанаар эрчүүд эмэгтэй найзтай байдаг.
Энэ юу гэсэн үг вэ? гэхээр та 2 хамт кино үзэж байхад тэр таныг тэврэхийг оролдохгүй, танд санаа тавихгүй байвал нөхцөл байдал та эмэгтэй-найз болжээ гэсэн үг. Баяр хүргэе, та түүний найз болчиж. Гэхдээ нөхцөл байдал тийм ч муу биш байна.
Тэгвэл энэ утгагүй байдлаас яаж гарах вэ?
Нэн түрүүнд та харилцаагаа удирдаж эхлэх хэрэгтэй. Та өөрийгөө “би бол эмэгтэй хүн, бид зүгээр найзууд биш” гэсэн бодлыг түүнд төрүүлэх ёстой байх нь.
Уулзах өдрөө тайван алхахын тулд өсгийтэй гутал өмс. Дараа нь нэг заль хэрэглэж болно. Бартаатай замаар алхахыг санал болгоод дараа нь ингэж хэлээрэй “Би бүдрээд унахаас айгаад байна, гарнаас чинь хөтлөөд явчихья” гэж хэлвэл тэр танд туслахгүй гээд яах билээ.
Түүнийг хүчтэй мөн бусдаас өөр гэдгийг хажууд байхдаа үйлдлээрээ үзүүл. Дараа нь залуу чамд туслахаар яаран ирэхвий. (Хүнд цүнх өргөх, эвдэрсэн зүйл янзлах г.м)
Түүнд хоол бэлтгэж өг. Хоол хийх – эмэгтэй хүнийг тодотгодог үйл. Эрчүүдийг ходоодоор нь татна гэдэг шүү дээ!
Тэр чамтай бусад бүсгүйчүүдийн тухай зөвлөгөө авдаг бол түүнээс ч гэсэн эсрэгээр зөвлөгөө ав. Ингэснээр танд олон залуус байгаа, гэхдээ сонголтоо хийж чадахгүй байна гэсэн мэдээллийг түүнд илгээх юм бол таныг найзаас өөр эмэгтэй хүн гэж харах нь лавтай.
Бүсгүй хүн сонирхсон залуугаа яаж дэгээддэгийг харуулаад өг! Чи үүнээс илүүг хийж чадна гэдэгт би итгэж байна.