Цагаан сарынхаа ул боовыг ашиглан баярын бялуугаа хийгээрэй. Үнэхээр амархан бас амттай!

Цагаан сарын баярын дараа маш олон ул боовоо яах учраа олдоггүй шүү дээ. Өдөр бүр идсээр түүнээс залхах нь элбэг. Тэгвэл бид танд ул боов ашиглан хэрхэн амтат бялуу хийх жорыг танилцуулж байна. Дагаад хийгээрэй манайхаан!

Мэдээж бялуу хийх гол орц бол хэвийн боов юм. Бялууг хийхэд танд нэг бүтэн ул боов хэрэгтэй. Үүнийгээ үйрмэг болтол нь сайтар миксэрдэж бутлаарай.

Ингээд жортойгоо танилцъя:

  • Какао 30 гр
  • Исгэгч 2 ц/х
  • Хүнсний сода 2 ц/х
  • Давс амталгаагаар

Шингэн зуурмаг:

  • Элсэн чихэр 100гр орчим
  • Сүү 250 мл
  • Өндөг 3 ширхэг
  • Виниль 1 ц/х
  • Буцалгаж бэлтгэсэн халуун ус 200 мл

Хийх арга:

Шарах шүүгээгээ 200 хэм дээр халааж, калькан цаас дэвсэж өгнө. Ингээд дээр дурдсан хуурай орцоо хооронд нь сайтар хольж хутгана. Ингэхдээ буцалсан усаа түр азнаарай. Сүүлд нь шингэн орцоо нэмж, хутгаад дээр нь буцалсан усаа хийж шингэрүүлнэ. Бэлтгэсэн зуурмагаа хэвэндээ хийж, шарах шүүгээндээ хийгээд ойролцоогоор 40-45 минут жигнэнэ.

Бэлтгэсэн зуурмагаа хүссэн бялууны кремээр чимэглэж болох бөгөөд хүсвэл өөрөө ч хийсэн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!