Энгэр зөрүүлэх монгол ёсон. Ийм өдөр огт энгэр зөрүүлж болохгүй!
Монголчууд эрт дээр үеэс энгэр зөрүүлэх нарийн дэг ёстой байжээ. Ивээл бус жилтэй хүнтэй энгэр зөрүүлэхийг эрс цээрлэдэг байсны зэрэгцээ харш жил, улирал, сар, од, гариг, цаг тохиосон өдөр энгэр зөрүүлэхийг ихэд цээрлэдэг уламжлалтай байв.
Цэвэр ичимтгий зантай, хайр сэтгэлдээ үнэнч монгол эмэгтэй ихээхэн сэтгэлийн тэнхээ тэвчээртэй бөгөөд эр нөхрөө цэрэгт яваад ирэх гурван жилийн хугацаанд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр малын ажилдаа хамаг анхаарлаа хандуулж нэгэн үзүүрт сэтгэлээр тууштай, туйлбартай хүлээдэг заншилтай байлаа. Монгол хүн элгэн садны аль нэг нь нас барвал 49 хоног өнгөртөл энгэр зөрүүлдэггүй байсан үе бий. Энгэр зөрүүлэхэд цээртэй өдөр гэж байдаг.
Жишээ нь, хүний сүнс шинийн 28-нд бэлгийн эрхтэнд, шинийн 15, 30-нд хүний бүх биед явдаг тул эдгээр өдрийг цээрлэнэ. Учир нь шинийн 15-ны тэргэл сарны түлхэх хүч нь дэлхийд нөлөөлж, бүслүүрээрээ цүлхийхэд далайн түлхэлт болдог. Энэ үед эмэгтэй хүний савруу түлхэлт ороход нэмэх цэнэгтэй галтай хоёр утас нийлсэн мэт болж, гал саа тусах аюултай.
Ийм өвчтэй болсон хүний хэл ам нь татвалзан, гар хөл нь мурийж тахийсан байдаг. Шинийн 30-нд сар битүүн болж харагдах нь сар дэлхийгээс холдсоны шинж бөгөөд сарны татах хүч нь дэлхийн түлхэх хүчнээс зугтаж далайн татралт болдог.
Энэ үед эмэгтэй хүний сав агшиж, сарын хир нь шавхагдан гардаг. Энэ үед энгэр зөрүүлбэл усан саа тусдагийг манай өвөг дээдэс төрөлх ухааны шинжээгээр ажиглаж, ном сударт тэмдэглэж үлдээсэн байдаг.
Энгэр зөрүүлэхэд ивээлтэй сайн гариг өдрүүд
Хулгана жилтэнд- Буд гариг
Үхэр жилтэнд- Санчир
Бар жилтэнд- Бархасбадь
Туулай жилтэнд- Бархасбадь
Луу жилтэнд- Санчир
Могой жилтэнд-Ангараг
Морь жилтэнд-Ангараг
Хонь жилтэнд -Санчир
Бич жилтэнд -Сугар
Тахиа жилтэнд-Сугар
Нохой жилтэнд-Санчир
Гахай жилтэнд-Буд гариг тус тус сайн байдаг болой.
Энгэр зөрүүлэхэд харш гариг өдрүүд
Бар, Туулай жилтнүүд Сугар гаригт энгэр зөрүүлвээс өвдөг, бэлхүүсээр өвддөг өвчтэй болно.
Могой, Морь жилтэн Буд гаригт энгэр зөрүүлвээс бөөр, хөл өвддөг өвчтэй болно.
Бич, Тахиа жилтнүүд Ангараг гаригт энгэр зөрүүлвээс зүрх, эгэм, далаар хөшдөг өчвтэй болно.
Гахай, Хулгана жилтэн Санчир гаригт энгэр зөрүүлвээс ходоод, ам гэмтдэг өвчтэй болно.
Хонь, Нохой, Үхэр, Луу жилтнүүд Бархасбадь гаригт энгэр зөрүүлвээс толгой, хоолой өвддөг өвчтэй болно.
Энгэр зөрүүлэхэд харш хүмүүс
Бар, Туулай жилтэй хүмүүс Бич, Тахиа жилтэй хүмүүстэй энгэр зөрүүлвээс төмөр саа тусаж хамар мурийх
Могой, Морь жилтэй хүмүүс Гахай, Тахиа жилтэнтэй энгэр зөрүүлвээс усан саа тусаж, бөөр нь татаж бөгтөр болох
Бич, Тахиа жилтэй хүмүүс Могой, Морь жилтэнтэй энгэр зөрүүлвээс гал саа тусаж хэл нь татах
Гахай, Хулгана жилтэй хүмүүс Хонь, Үхэр, Луу, Нохой жилтэнтэй энгэр зөрүүлвээс шороон саа тусаж гар тахийх
Хонь, Нохой, Үхэр, Луу жилтнүүд Бар, Туулай жилтэнтэй энгэр зөрүүлвээс модон саа тусаж, нүд гэмтэх гэж “Тусалсан бурхны судар”-т айлджээ.